(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Монгол-Хятадын III ЭКСПО”-г зохион байгуулагч талууд хариуцлагын гэрээ байгууллаа

2019/10/16 0

Хоёр жилд нэг удаа болдог “Монгол-Хятадын ЭКСПО-III” арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хот, Улаанцав хотуудад ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд зохиогдох үзэсгэлэн худалдаанд  Монгол Улсаас 400 аж ахуй нэгж, үйлдвэрлэгчид бүртгүүлээд байгаа бөгөөд өнөөдөр МҮХАҮТ-аас тэдгээрийн төлөөлөлд бараа бүтээгдэхүүнд тавигдах сав баглаа боодол, стандартын шаардлага, хорио цээр, гаалийн бүрдүүлэлтийн журмын талаар сургалт хийж, цогц мэдээллийг өглөө.

Сургалтад ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Я.Эрдэнэсайхан, Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.Ариунтуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Л.Дашмягмаржав, Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч С.Отгонпүрэв, Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны инженер Э.Хүрэлхүү,  МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга нар болон  Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгохын тулд ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны удирдлагуудтай “Монгол-Хятадын экспо-III” арга хэмжээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талуудын хариуцлагын гэрээ байгууллаа. Тус гэрээнд “Монгол-Хятадын экспо-III” үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэх, бараа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, хүн ба ачаа тээврийн асуудлыг хариуцан зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгжид хувь хүний болон бараа бүтээгдэхүүний даатгалын талаар бүрэн мэдээлэл өгч, заавал даатгалд хамруулж ажиллах,  БНХАУ-ын хилээр гаргах хориотой бүтээгдэхүүн, баталгаат хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд оролцуулахыг хориглох бөгөөд үүнээс үүдэн гарах хохирлыг бүрэн хариуцах асуудлуудыг тусгасан байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20