(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ

2026/11/09 0

Дэлхийн өнцөг булан бүрийн үндэсний онцлог, гар урлал, дизайн, тогтвортой үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулдаг “BAZAAR BERLIN 2026” олон улсын худалдааны үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 4–8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдлаа. Монгол Улс тус үзэсгэлэнд үндэсний павильоноор оролцож, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд танилцуулсан юм.

Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 60 орчим орны 500 гаруй үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч оролцсон бөгөөд гар урлал, хувцас загвар, гоёл чимэглэл, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, шударга худалдаа болон нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэлийн чиглэлийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулжээ.

Монгол Улсын үндэсний павильон үзэсгэлэнгийн 20 дугаар танхимд байрласан бөгөөд Монголын үйлдвэрлэгчид үндэсний онцлог, уламжлалт ур хийц, бүтээгдэхүүний давуу талаа олон улсын хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдсэн юм. Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж. Оюунбаатар үндэсний павильонд зочилж, оролцогч үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ НЭГ ДОРООС

“BAZAAR BERLIN” нь 1962 оноос эхлэлтэй, 64 дэх удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын худалдааны үзэсгэлэн юм. “Дэлхийг нээж, таалан соёрх” уриатай тус арга хэмжээ нь улс орнуудын үндэсний онцлог, соёлын өвийг илэрхийлсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэхийн зэрэгцээ тогтвортой үйлдвэрлэл, шударга худалдааг дэмждгээрээ онцлог.

Үзэсгэлэн энэ жил “World Market”, “Natural Living”, “Fair & Social”, “Art & Style”, “Winter at Home” гэсэн таван үндсэн сэдэвчилсэн бүсэд зохион байгуулагджээ. Тухайлбал, “World Market” хэсэгт Монгол, Гана, Энэтхэг, Украин, Франц, Польш зэрэг улсын үндэсний павильонууд ажилласан бол “Natural Living” хэсэгт байгалийн гаралтай бүтээгдэхүүн, “Fair & Social” хэсэгт шударга худалдаа болон нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан байна. Мөн хувцас загварын шоу, олон улсын бүжгийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр, гар урлалын воркшоп зэрэг соёл, урлагийн хөтөлбөрүүд зохион байгуулагдсан нь үзэсгэлэнг зөвхөн худалдааны бус, улс орнуудын соёл, бүтээлч үйлдвэрлэлийг холбосон олон улсын арга хэмжээ болгожээ.

МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ

Олон улсын төрөлжсөн үзэсгэлэнд үндэсний павильоноор оролцох нь дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ гадаадын хэрэглэгчдэд шууд танилцуулах, худалдан авагч, борлуулагч, бизнесийн түншүүдтэй холбоо тогтоох, зах зээлийн эрэлт, хэрэглэгчийн сонирхлыг судлах ач холбогдолтой.

Ялангуяа гар урлал, байгалийн гаралтай түүхий эд, үндэсний хэв маяг, өвөрмөц дизайн шингэсэн бүтээгдэхүүн нь Монголын үйлдвэрлэгчдийн олон улсын зах зээлд ялгарах боломжийн нэг юм.

Монголын үйлдвэрлэгчдийн энэхүү оролцоо нь үндэсний бүтээгдэхүүний олон улсын танигдах байдлыг нэмэгдүүлэх, Европын зах зээлд экспортын шинэ боломж эрэлхийлэх, цаашдын бизнесийн хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэхэд чиглэж байна.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20