(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа

2026/11/09 0

Залуучуудад ирээдүйн мэргэжлээ танин мэдэх, ур чадвараа сорих, мэргэжлийн ажлын бодит орчинтой танилцах боломж олгох зорилготой “Ур чадвар – Миний ирээдүй” мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил, шинэ технологи, ногоон шилжилт болон ажил олгогчдын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг танилцуулж, ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэв. МҮХАҮТ-ын Хосмог сургалтын нэгж өдөрлөгийн хүрээнд “Хосмог сургалтад оролцохын үнэ цэн ба бодит өгөөж” сэдэвт панел хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Боловсролын яам, МҮХАҮТ, “Трансвест Монголиа” ХХК, Өмнөговь политехник коллеж, Цахилгаан, автоматжуулалтын холбооны төлөөлөл оролцож, хосмог сургалтын хэрэгжилт, ажил олгогч болон суралцагчдад бий болох үр өгөөж, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн талаар санал, туршлагаа хуваалцав.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнуудад хосмог сургалтын тогтолцоо, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ажлын байран дахь сургагч, дадлагажуулагчийн үүрэг оролцоо болон сургалтын байгууллагатай хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Хосмог сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ажлын байран дахь сургагч, дадлагажуулагчийн ур чадвар чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд “Мастер сургагч бэлтгэх” хөтөлбөрт амжилттай хамрагдсан оролцогчдод сертификат гардуулж, цаашид аж ахуйн нэгжийн дотоод сургалтын чадавхыг бэхжүүлэх, ажлын байран дахь сургагчдыг бэлтгэх боломжийг танилцууллаа. Түүнчлэн ажил олгогчдод зориулан хосмог сургалтын хэрэгжилт, татварын зохицуулалт, боломжит хөнгөлөлт, дэмжлэгийн талаар мэдээлэл өгч, Хосмог сургалтын Менежментийн хороог танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус өдөрлөгийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны хамтарсан санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Монгол Улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” (cTVET II) төслийн хүрээнд санаачлан зохион байгуулсан бөгөөд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, боловсролын байгууллагууд хамтран ажиллалаа.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20