(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Казахстан улс руу 306,1 мянган ам.долларын ноос ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ

2019/09/06 0

МҮХАҮТ, БНКазУ-ын Аж Үйлдвэр, Дэд Бүтцийн Хөгжлийн Яам, Казахстаны Олон Улсын Худалдааны Танхим болон Казахстаны Бизнес Эрхлэгчдийн Үндэсний Танхим “Атамекен”-тай хамтран Монгол, Казахстаны бизнес уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ,  “Манай улс ДХБ-ын гишүүн гэдгээр дэлхийн олон оронтой жигд харилцах эрхийн хүрээнд гадаад худалдаа хийж байгаа боловч бүс нутгийн орон зай, зах зээлийн боломжийг зайлшгүй ашиглах ёстой. Үүнийг алс холын Вьетнам улс ашиглан Казахстантай хийх худалдаагаа 10-20 дахин өргөжүүлж байхад бид ойрын зах зээл болох тус улстай харилцах боломжоо ашиглахгүй байна. Манай улсын гадаад худалдаа 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрээд байгаа ч энэ үзүүлэлтийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний худалдааг бид Казахстан улстай хийж байгаа нь үнэхээр чамлахаар тоо юм. Тиймээс бид Казахстантай харилцаж хамтран ажиллах боломжоо алдах ёсгүй. Хоёр улсын хооронд бие биеэ дэмжин хамтарч ажиллах боломж бололцоо их бий” гэлээ.

 Мөн тэрбээр Казахстаны нийслэл Нур-Султан-Улаанбаатарын хооронд шууд нислэг бий болж байгаа нь худалдааг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцлоод, “Казахстан руу хийж буй шууд нислэг нь цаашдаа манайхны хувьд, Арабын орнууд руу болон Европ руу гарах агаарын замыг нээж, Нур-Султанаар дамжин бусад хот руу хийх нислэг нэмэгдэх нь дамжиггүй. Ер нь хоёр орны хооронд шууд харилцах тээвэр ложистикийг зөв зохион байгуулбал Монгол-Казахстаны худалдааны эргэлтийг дэмжих гол зүйл болно” гэв.

Уулзалтад Казахстаны талаас хүнс, хүнд машин, механизм, техник угсралт, эмийн худалдаа, барилга, машин үйлдвэрлэлийн 11 компани, Монголын 67 компанийн 90 гаруй төлөөлөл оролцлоо.

Монголчуудын сайн мэдэх Казахстаны хүнсний үйлдвэрлэл, худалдааны “Eurasian foods”, “Султан маркетинг”, автомашин үйлдвэрлэлийн “Сарыарка Автопром”, “Hyundau comtrans Kazakhstan”, барилгын дулаалгын материалын “Izoterm”, нэхмэлийн “Бал текстиль”, арматур, төмөрлөгийн “Бёмер”, “Жас-Канат”, уул уурхайн бүтээгдэхүүний “Минова Казахстан”, эмийн үйлдвэрлэлийн “ТК фарм”, цонх, хаалганы үйлдвэрлэлийн “Форес” компаниуд уулзалтад оролцож, бүтээгдэхүүний дээжээсээ сонирхуулав. 

Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс манай улсын хувьд хамгийн чухал нөхцөл нь тээвэр, ложистик юм. Үүнийг хөнгөлөх асуудлаар Казахстан улс гишүүнийхээ хувьд Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны холбоотой ярилцах бөгөөд удахгүй Казахстан болон ОХУ-ын Красноярскт болох ажил хэргийн уулзалтын үеэр санал хүсэлтээ Евроазийн комисст тавихаа мэдэгдэж байв.  

Бизнес уулзалтын хүрээнд Казахстаны  ААН, компанийн төлөөлөл Монголын томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хөрөнгө оруулалтын бодлого, орчны талаар мэдээлэл авч, B2B буюу нүүр тулсан бизнес уулзалтыг хийлээ.

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 4 сарын байдлаар 4,1 тэрбум ам. долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15,4 хувиар буюу 571 сая ам. доллараар нэмэгдсэн байна. Казахстан улс руу 306,1 мянган ам. долларын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт хийгдсэн бол Казахстанаас 7,6 сая ам. долларын цай, ургамлын тос, хөвөн бөс бараа, хүнсний бүтээгдэхүүн, тамхи, давсны импорт хийгджээ. 

Түүнчлэн Казахстаны талын мэдээлснээр, тус улсад Монголын талын оролцоотой 32 байгууллага, ААН-ийн төлөөлөгчийн газар бүртгэгдсэнээс 23 нь идэвхтэй ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20