(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2019/09/06 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, төлөөлөгчийн газрын хөтөлбөр хариуцсан ажилтан Хотта Кэнтора болон Монгол-Японы хүний нөөцийн төвийн захирал Ц.Даваадорж нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн дарга Тамура Эрико тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, зээл тусламжийн талаар танилцуулав.  Хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах, аж үйлдвэрийг төрөлжүүлэн, бүс нутгийн хөгжлийн стратегийг бэхжүүлэх төслүүдэд хамтран ажиллах, түүнчлэн “FOODEX JAPAN 2020”  үзэсгэлэнд Монголын ААН, компанийг идэвхитэй оролцуулахад хүчин чармайлт гаргах саналыг МҮХАҮТ-д тавилаа. 

Хоол хүнс, сав баглаа боодлын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн Азийн хамгийн том олон улсын үзэсгэлэн болох “FOODEX JAPAN 2019”  нь 44 дэх удаагаа Япон улсын Чиба мужийн Макүхари Мэссэ үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сард зохион байгуулагдсан юм.  Тус үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн Монгол-Японы төвийн бизнесийн сургалтын төгсөгч компани болох “Хаан жимс SBT” ХХК, “Монос хүнс” ХХК, “Фалько экологи” ХХК, “Цэс хайрхан” ХХК оролцжээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин МҮХАҮТ-ын бүтэц, үйл ажиллагааны талаар  товч танилцуулж, ЖАЙКА бол Япон улсаас Монгол улстай хамтран ажиллаж буй хамгийн том байгууллагын нэг гэдгийг дурдаад, "Цаашид тус байгууллага болон Монгол-Японы төвтэй олон чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Мөн тэрбээр, “Монгол улс эдийн засгаа тэлэхийн тулд уул уурхайн салбараас гадна бусад салбарыг хөгжүүлэх чухал. Танхим ч үүнийг өөрсдийн зорилгоо гэж харж байгаа. Япон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ гаргана гэдэг нь Япон хэрэглэгчдийн таашаалд нийцэх, Япон улсын чанар стандартыг хангах явдал юм. Манайхаас 5000 гаруй бараа бүтээгдэхүүндээ гаалийн чөлөөлөлт авч байгаа боловч стандартыг хангах асуудалд анхаарах зүйл байгаа нь харагддаг. Эдийн засгийн түншлэлийн гэрээгээр хийгдсэн таатай нөхцөлийг Монголын бизнес эрхлэгч хүртэхэд цаг хугацаа, технологи хэрэгтэй юм.

Манай үйлдвэрлэгчдийн хувьд экспортод бүтээгдэхүүн гаргах туршлага дутмагаас Японд бараа бүтээгдэхүүнээ хангалттай нийлүүлж чадахгүй байгаа. Харилцан туршлага солилцон, илүү үр дүнтэй бизнесийн харилцаагаа хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй хоёр талын ААН-үүдийг үзэсгэлэн худалдаанд оролцуулан туршлага судлуулах, түншийн харилцааг өргөжүүлэх нь чухал юм. Энэ ч үүднээс Танхим үзэсгэлэн, худалдаа хариуцсан газартай болсон. Үзэсгэлэн худалдаагаар дамжуулан сайн брэндинг ч гаргах боломжтой. Бид илүү олон талаар хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.

ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газар нь 53 дахь төлөөлөгчийн газар бөгөөд 1997 oнд бaйгуулагдсан юм. Oдoo тус Төлөөлөгчийн газарт нийтдээ 27 ажилтан ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/18
“МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
2026/09/18
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/18
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026/09/17
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
2026/09/17
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
2026/09/10
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/09
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/09
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/07
МОНГОЛ, ТАЙВАНИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 21 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, ТАЙВАНИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 21 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/04
ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ, ЕАЭЗХ БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУДТАЙ БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“ТҮНШЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО
“ТҮНШЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО
2026/09/03
МҮХАҮТ-ЫН ЦАХИМ СОНИН /2026.08.17-08.31/
МҮХАҮТ-ЫН ЦАХИМ СОНИН /2026.08.17-08.31/
2026/08/31
ЛЯОНИН МУЖИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ЛЯОНИН МУЖИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/08/31
МҮХАҮТ МОБАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ МОБАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/08/28
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/08/28
МҮХАҮТ БОЛОН МИТА ТББ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
МҮХАҮТ БОЛОН МИТА ТББ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
2026/08/28
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/08/27