(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт цахим уулзалт боллоо

2021/09/08 0

“Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт цахим уулзалт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг Монголбанк, МҮХАҮТ хамтран зохион байгуулав. Уулзалтыг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар нээж үг хэллээ. Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт давамгайлж байгаа. Тиймээс бусад төрлийн экспортыг нэмэгдүүлэх, орлогыг төрөлжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч буй. Үүнтэй холбогдуулан уул уурхайн бус экспортын өнөөгийн нөхцөл байдал, экспортын явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, бизнесийн санхүүжилтийн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлыг энэ удаа хэлэлцэж, талууд харилцан мэдээлэл солилцлоо.

Цахим уулзалтад Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл, Монголын самрын кластер ТББ,  Ноосон зангилаа дундын хоршооны төлөөлөл оролцож, өөрсдийн салбарын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн бус экспортын салбарын дийлэнх нь цар тахлын нөлөөнд автаж, борлуулалт нь хоёр дахин буурсан төдийгүй, экспортын хэмжээ эрс багассан, санхүүгийн хүндрэлээс үүдэн үйлдвэрлэлийн түүхий эдээ авч чадалгүй өдий хүрсэн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид олон байна.

Тухайлбал, Аялал жуулчлалын салбар гэхэд санхүүгийн хүндрэлд ороод зогсохгүй ажлын байраа ихээр алджээ. Төрөөс ямар нэгэн татаас дэмжлэг үзүүлээгүй бөгөөд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадалгүй үлдсэн байна. Тоон үзүүлэлтээр авч үзвэл, 2020 онд аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 15 хувь нь татан буугджээ. Махны экспортын хувьд малын халдварт өвчин болон цар тахлын улмаас зогсонги байдалд шилжсэн талаар Монголын махны холбооны менежер И.Баттогтох танилцууллаа.

Ноос, ноолуурын салбарт олгогдож буй зээлийн хэрэгжүүлэх хугацаа гурван жилээс доошгүй байх, зээлийн нөхцөл уян хатан байх, түүхий эд бэлтгэх улирлын цаг хугацааг харгалзаж үзэх саналыг МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б.Ариунаа дэвшүүллээ. “Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, өөрийн банкны олгож буй экспортын бус зээлийн талаар Худалдааны хөгжлийн банкны Жижиг, дунд бизнес хамтын ажиллагааны хэлтсийн захирал Б.Булган мэдээлэл өглөө. Тус банкны экспортын санхүүжилт дотор уул уурхайн бус экспортын зээлийн эзлэх дүн 26.5 хувьтай байна.

Цаашид уул уурхайн бус экспортын санхүүжилтийн нөхцөлийг уян хатан болгох, харилцан тогтмол мэдээлэл солилцох, бусад орны сайн туршлагыг судалж нутагшуулах, салбар дунд орхигдож буй экспортын асуудлыг эзэнжүүлэх, экспортын тодорхой бодлого хөтөлбөртэй болох, үүнийг хэрэгжүүлэх тогтолцоог цаг хугацаа алдалгүй бүрдүүлэх шаардлагатай байгаатай оролцогчид санал нэг нэгдэж, экспортыг дэмжихэд МҮХАҮТ-ын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцоллоо. МҮХАҮТ ковидын дараах эдийн засгийг сэргээх “Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд экспортыг дэмжих талаар төр засагт тодорхой санал, зөвлөмжөө хүргүүлсэн билээ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06
МҮХАҮТ, ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛААГАА ЭХЛҮҮЛНЭ
МҮХАҮТ, ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛААГАА ЭХЛҮҮЛНЭ
2026/07/06
МҮХАҮТ ШИНЭЭР ЭЛССЭН ГИШҮҮДДЭЭ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЖ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЛЭЭ
МҮХАҮТ ШИНЭЭР ЭЛССЭН ГИШҮҮДДЭЭ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЖ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЛЭЭ
2026/07/03
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ “ITP FORUM-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ “ITP FORUM-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/07/03
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЕВРОПТ ГАРАХ ШИНЭ ГАРЦ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЕВРОПТ ГАРАХ ШИНЭ ГАРЦ НЭЭГДЛЭЭ
2026/07/02
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ
2026/07/02
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЛОО
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЛОО
2026/07/02
МҮХАҮТ болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэв
МҮХАҮТ болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэв
2026/07/01
МҮХАҮТ ИНДОНЕЗИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАНА
МҮХАҮТ ИНДОНЕЗИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАНА
2026/07/01
МҮХАҮТ ОЛОН УЛСЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ
МҮХАҮТ ОЛОН УЛСЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ
2026/06/30
Timely.mn (Наадмын урамшуулал 6+1)
Timely.mn (Наадмын урамшуулал 6+1)
2026/06/29
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/26
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
2026/06/26