ISO/IEC 17025:2017 СТАНДАРТЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ 6 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн лабораториудын чадавхыг бэхжүүлэх, шинжилгээний үр дүнгийн найдвартай байдлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас зохион байгуулдаг “ISO/IEC 17025:2017 – Лабораторийн менежментийн тогтолцоо” сэдэвт анхан шатны сургалт зургаа дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтад “Энержи Ресурс” ХХК, “Багануур” ХК, АШУҮИС, “Эм Си Эс Интернэшнл” зэрэг байгууллагын нийт 21 мэргэжилтэн хамрагдав.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтыг салбартаа туршлагатай сургагч багш Х.Жаргал, Ц.Шүр, Б.Должинсүрэн, Д.Хишигжаргал нар удирдан явуулж, стандартын шаардлага болон лабораторийн менежментийн тогтолцооны хэрэгжилтийн талаар онол, практик хосолсон арга зүйгээр мэдлэг, мэдээлэл олголоо.

Мөн сургалтын хүрээнд оролцогчид Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, туршлага судлах аялалд хамрагдлаа.Тус сургалт нь лабораториудын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, шинжилгээний үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд чиглэж байна.