«Шинэ Узбекистан: Дэлхийн зах зээлийн уулзвар» олон улсын бизнес форумд оролцохыг урьж байна.

Та бүхнийг «Шинэ Узбекистан: Дэлхийн зах зээлийн уулзвар» олон улсын бизнес форумд оролцохыг урьж байна.
Тус форум нь 2026 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдана.
Форумын зорилго
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй уг форум нь Узбекистан болон Төв Азийн орнуудын экспортын чадавхыг нэмэгдүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалт татах, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршино.
Мөн бизнесийн байгууллагууд болон төрийн байгууллагуудын хооронд B2B (бизнес хоорондын), B2G (бизнес ба төрийн байгууллагуудын хоорондын) хэлбэрээр бодитой, үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлэхийг зорьж байна.
Форумд худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, худалдан авагчид, экспортлогчид, импортлогчид болон ажил олгогчдын холбоод оролцоно.
Яагаад оролцох хэрэгтэй вэ?
Бизнесийн арван хоёр салбарыг хамарсан Олон улсын худалдан авагч, экспортлогч, импортлогчидтой шууд уулзаж, шинэ зах зээлд нэвтрэх, бизнесийн шинэ боломжуудыг нээх, урт хугацааны түншлэл бий болгох боломжтой.
Мөн B2B уулзалт болон худалдаа, аж үйлдвэрийн танхим, ажил олгогчдын холбоо, төрийн байгууллагуудтай хийх B2G хэлэлцүүлгээр дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://newuzbekistan.forum
https://newuzbekistan.forum/ru/