БИЗНЕС ЭРХЛЭГЧИД “ТЭСО ФҮҮДС ПАРК”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026/11/25 0
МҮХАҮТ-ын “Энтрепренер-2025” шалгаруулалтын “Гран При” буюу “Алтан Меркури” шагналт ТЭСО Группийн бүтээн байгуулалт болох “ТЭСО Фүүдс Парк”-ийн үйл ажиллагаатай 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл танилцлаа.

Танилцах аяллын үеэр “ТЭСО Фүүдс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Түвшинжаргал тус группийн үйл ажиллагаа, үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэл болон экспортын боломжийн талаар танилцуулга хийв.

Улаанбаатар хотод 13 га талбайд байрлах “ТЭСО Фүүдс Парк” нь есөн үйлдвэрийг нэг дор төвлөрүүлсэн цогцолбор бөгөөд 2025 онд бүрэн ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээг хоёр дахин бууруулжээ.

Оролцогчид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, автоматжуулсан технологи, чанарын хяналтын шийдлүүдтэй газар дээр нь танилцаж, үндэсний үйлдвэрлэгчийн туршлагаас суралцан, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Шинээр элссэн гишүүн байгууллагууд
Сүүлд нэмэгдсэн мэдээ