(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЗҮҮН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО

2026/11/23 0

МҮХАҮТ-аас Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих сангийн (Canada Fund for Local Initiatives – CFLI) дэмжлэгтэйгээр “Зүүн бүсийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа ба боломж” уулзалт-семинарыг Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 80 гаруй бизнес эрхлэгч, Европын Холбооны SOCIEUX+ төслийн экспертүүд болон МҮХАҮТ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүд оролцож, бүс нутгийн бизнесийн орчин, өсөлтийн боломж, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл, туршлага солилцов.

Арга хэмжээг Хэнтий аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Д.Батболд нээж үг хэлэхдээ Зүүн бүсийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн нөөц боломжийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжихийн ач холбогдлыг онцоллоо.

Уулзалт-семинарын хүрээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа “ESG ба хариуцлагатай бизнес: Өнөөгийн шаардлага, ирээдүйн боломж” сэдвээр илтгэл тавьж, байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн ач холбогдлыг “Монос” ХХК болон “И-март” компанийн бодит жишээгээр тайлбарлав.

Мөн Европын Холбооны SOCIEUX+ төслийн эксперт Мила Шамку, Думитру Форнеа нар “Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээн дэх хүний эрх” сэдвээр илтгэл танилцуулж, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх, хөдөлмөрийн зохистой нөхцөлийг бүрдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээнд хариуцлагатай байдлыг хангах асуудлыг хөндлөө.

Түүнчлэн бизнесийн салбарын манлайлал, байгууллагын удирдлага, хөгжлийн туршлагын талаар “Монолаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Оюундэлгэр илтгэл танилцуулсан юм.

МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл бизнес эрхлэгчдэд зориулсан төсөл, хөтөлбөрийн боломж, тэдгээрт амжилттай хамрагдахад анхаарах шаардлага, арга замын талаар мэдээлэл өгч, SheTrades Mongolia Hub-ийн үйл ажиллагаа, боломжуудыг танилцуулав. 

МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн Б.Халиун Танхимаас гишүүн байгууллага, бизнес эрхлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ, дэмжлэг болон эмэгтэйчүүдийн эзэмшилтэй бизнесийг баталгаажуулах “Women Owned” тохирлын тэмдгийн талаар мэдээлэл өглөө. Бизнес эрхлэгчдэд тулгардаг бодит хэрэгцээ, хөгжлийн боломжид чиглэсэн дараагийн илтгэлүүдээр  санхүүжилт, хөрөнгө оруулалт, бизнесийн дэмжлэг, дижитал шилжилтийн асуудлыг хөндлөө.

Голомт банкны Хэнтий салбарын захирал Б.Саранчимэг бизнесийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж, санхүүжилт авахад бизнес эрхлэгчдийн анхаарах шаардлага, санхүүгийн бэлэн байдлын талаар танилцуулсан бол

Ж.Энхжин хиймэл оюун ухаан, дижитал технологийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гарах боломжийн талаар илтгэл тавилаа.

Ингэснээр уулзалт-семинар нь Зүүн бүсийн бизнес эрхлэгчдэд бизнесээ хөгжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөрт хамрагдах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, хариуцлагатай бизнесийн зарчмыг нэвтрүүлэх, технологийн дэвшлийг ашиглах чиглэлээр мэдлэг, мэдээлэл авах боломж бүрдүүлэв.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчдын санал, асуултад илтгэгчид хариулж, орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагаа, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсоноор уулзалт-семинар өндөрлөлөө.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЗҮҮН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО
ЗҮҮН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО
2026/11/23
«Шинэ Узбекистан: Дэлхийн зах зээлийн уулзвар» олон улсын бизнес форумд оролцохыг урьж байна.
«Шинэ Узбекистан: Дэлхийн зах зээлийн уулзвар» олон улсын бизнес форумд оролцохыг урьж байна.
2026/11/23
"SEVEN NUGA RESORT" ХҮЛЭЭН АВАЛТ, ШИНЭ ЖИЛИЙН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ
2026/11/19
МҮХАҮТ Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөр эрхлэлтийн форумд оролцлоо
МҮХАҮТ Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөр эрхлэлтийн форумд оролцлоо
2026/11/19
ОХУ-ЫН КУЗБАССЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ-ААС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН КУЗБАССЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ-ААС БИЗНЕС САНАЛ
2026/11/18
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/11/16
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2026/11/13
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026/11/13
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
2026/11/13
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
2026/11/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
2026/11/11
“ENTREPRENEUR – 2026
“ENTREPRENEUR – 2026" Шалгаруулалтын материал авч эхэллээ
2026/11/11
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05