(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026/11/16 0

Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хосмог сургалтыг нэвтрүүлэх боломжийг тодорхойлох зорилготой нээлттэй өдөрлөг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Хосмог сургалтын менежментийн хороо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн cTVET2 төсөл хамтран зохион байгуулж, хөдөө аж ахуйн салбарын ажил олгогчид, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцов.

Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Бизнес академийн дарга Д.Бямбадорж, Боловсролын яамны шинжээч Д.Эрдэнэбат, GIZ-ийн cTVET2 төслийн удирдагч Д.Оюунаа нар үг хэлж, хосмог сургалтыг салбарт нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил болон боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.

Өдөрлөгийн хүрээнд Боловсролын яамны шинжээч Д.Эрдэнэбат хосмог сургалт хэрэгжүүлэх зөвлөмж, эрх зүйн зохицуулалт болон Азийн хөгжлийн банкнаас хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг танилцуулав. Мөн GIZ-ийн cTVET2 төслийн ахлах мэргэжилтэн Б.Болор төслийн хэрэгжилт, олон улсын туршлагын талаар, төслийн мэргэжилтэн Д.Одбаяр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх хосмог сургалтын давуу тал, чанарын асуудлаар мэдээлэл өглөө.

МҮХАҮТ-ын Бизнес академийн дарга Д.Бямбадорж хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжийн талаар илтгэл тавьсан бол тус академийн ахлах мэргэжилтэн

С.Оюунсүрэн хосмог сургалтын тогтолцоонд МҮХАҮТ, мэргэжлийн зөвлөл, сургалтын байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хүлээх үүрэг, тавигдах шаардлагыг танилцууллаа.

Түүнчлэн хосмог сургалтыг дотоодод хэрэгжүүлж буй сайн туршлагаас Зүүнхараагийн STREAM төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил болон “Оргио” компанийн туршлагыг хуваалцаж, аж ахуйн нэгжүүд сургалтын үйл явцад оролцох, ажлын байран дээр дадлагажуулах боломжийн талаар хэлэлцэв.

Өдөрлөгийн үргэлжлэлд оролцогчид бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлж, хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд шаардлагатай байгаа мэргэжил, ур чадвар, тэдгээрээр хосмог сургалт зохион байгуулах боломж, ажил олгогчдын бэлэн байдлыг тодорхойлон санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд салбарын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон цаашдын эрэлт хэрэгцээнд үндэслэн шаардлагатай хүний нөөц, мэргэжлийн чиглэлийг нарийвчлах, сургалтын байгууллага болон ажил олгогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн дадлагын орчин, боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.

Хосмог сургалт нь суралцагч онолын мэдлэгээ боловсролын байгууллагад эзэмшихийн зэрэгцээ аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн орчинд практик ур чадвар эзэмших боломж олгодог бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх чухал тогтолцоо юм.

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/11/16
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2026/11/13
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026/11/13
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
2026/11/13
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
2026/11/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
2026/11/11
“ENTREPRENEUR – 2026
“ENTREPRENEUR – 2026" Шалгаруулалтын материал авч эхэллээ
2026/11/11
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30