“НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ШУДАРГА ШИЛЖИЛТЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага-аас ILO PAGE төслийн хүрээнд МҮХАҮТ-ын ажилчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдэд зориулан “Нүүрстөрөгчийн зах зээл ба Шударга шилжилтэд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад 50 гаруй оролцогчид хамрагдаж нүүрстөрөгчийн сайн дурын болон албан зах зээл, хоёр талт болон дэлхий нийтийг хамарсан төвлөрсөн зах зээлүүдийн онцлогуудын талаар мэдээлэл авахаас гадна бусад орнуудын сайн жишиг, энэхүү зах зээлд Монгол Улс хэрхэн оролцож болох боломжтой талаар харилцан санал солилцлоо.

Монгол Улсын хувьд нүүрстөрөгчийн зах зээлийн хууль эрх зүйн зохицуулалтыг “Уур амьсгалын тухай хууль”-д тусгахаар тус хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа бөгөөд Сингапур, Швейцарь улсуудтай хоёр талт хэлэлцээрүүдийг байгуулсан байна.

Иймд энэхүү хэлэлцээрүүдийг ашиглан карбон кредитээ олон улсын зах зээлд борлуулах боломжтой гэдгийг ОУХБ-ын Женева дахь төв оффисын экспертүүд онцолсон юм.