(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ын барааны тэмдгийн мэдүүлэгт эсэргүүцэл гаргах нь

2025/05/07 0

Бизнес эрхлэгчдийн брэнд нэрийг хуулбарлан, БНХАУ-ын иргэд шударга бусаар бүртгүүлэх тохиолдол гарч байна. Зах зээлээ тэлж, гадаад үзэсгэлэн худалдаанд оролцохдоо оюуны өмч, тэр дундаа барааны тэмдгийн эрхийн хамгаалалтыг БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлж, хамгаалах нь нэн чухал байна.

Өмнөх зөвлөмжид БНХАУ-д бүртгэгдсэн барааны тэмдгийг тухайн зах зээлд гурван жилийн турш ашиглаагүй тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгох буюу “non-use cancellation” аргыг танилцуулсан бол энэ удаа “opposition” буюу бүртгүүлэхээр мэдүүлсэн тэмдгийг эсэргүүцэх боломжийн тухай байх болно.

Ямар үндэслэлээр мэдүүлэгт эсэргүүцэл гаргах вэ?

БНХАУ-д хэн түрүүлж бүртгүүлсэн нь эрхээ хамгаалах зарчим үйлчилдэг.
Бизнес эрхлэгчийн бараа, үйлчилгээний нэр, брэндийг шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор (bad-faith filing) БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэхээр мэдүүлснийг
CNIPA-ийн барааны тэмдгийн мэдээллийн санд нийтлэгдсэнээс хойш гурван сарын дотор дараах үндэслэлээр эсэргүүцэж болно (уг хуулийн хугацааг сунгах боломжгүй).

1. Өмнөх оюуны өмчийн эрхтэй ижил эсвэл төсөөтэй бол (БНХАУ-ын Барааны тэмдгийн тухай хуулийн 30, 32 дугаар зүйл):

  • Мэдүүлж буй тэмдэг нь өмнө нь бүртгэгдсэн эсвэл бүртгүүлэхээр мэдүүлсэн тэмдэгтэй ижил эсвэл төсөөтэй бол;
  • Дараах эрхүүдийг зөрчсөн тохиолдолд:
    • Зохиогчийн эрх
    • Бүтээгдэхүүний загварын патент
    • Хувь хүний алдар нэр, дүрсний эрх
    • Хуулийн этгээдийн нэр, домэйн нэр
    • Өмнө ашиглагдаж байсныг нотлох боломжтой нийтэд түгээмэл болсон тэмдэг

2. Шударга бусаар давуу эрх олох зорилгоор мэдүүлсэн бол (БНХАУ-ын Барааны тэмдгийн тухай хуулийн 32 дугаар зүйл):

  • Мэдүүлэг гаргагч нь:
    • ажил хэргийн холбоотой харилцагч, түнш этгээдийн тэмдгийг ашиглан барааны тэмдгийн мэдүүлэг гаргасан бол;
    • “trademark squatter” буюу тухайн брэндийг зах зээлд бодитоор ашиглах зорилгогүй мөртлөө бусдын эрхийг санаатайгаар зөрчиж, олон тоогоор барааны тэмдгийн мэдүүлэг гаргасан этгээд байвал;

3. Нийтэд түгээмэл болсон тэмдэг (БНХАУ-ын Барааны тэмдгийн тухай хуулийн 13 дугаар зүйл):

  • Эсэргүүцэж буй тэмдэг нь нэрд гарсан, нийтэд түгээмэл болсон тэмдгийн хуулбар, түүнийг дуурайсан хувилбар, орчуулга бол;
  • Бараа, үйлчилгээ нь ижил биш ч хэрэглэгчдийг төөрөгдүүлэх эсвэл нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй тохиолдолд;

4. Ялгагдахуйц чанаргүй, төөрөгдөлд оруулж болзошгүй тэмдэг (БНХАУ-ын Барааны тэмдгийн тухай хуулийн 11, 10 дугаар зүйл):

  • Ялгагдахуйц чанаргүй, ерөнхий нэр томьёо эсвэл тайлбарласан шинж чанартай тэмдэг;
  • Барааны чанар, гарал үүсэл, шинж чанар зэргийг төөрөгдүүлсэн тэмдэг;
  • Хориотой агуулга бүхий тэмдэг, тухайлбал:
    • Төрийн далбаа, байгууллагын нэр;
    • Луйварын шинж чанартай, зан суртахууны эсрэг утга агуулгатай бол;

Сонирхогч этгээд уг мэдүүлэгт эсэргүүцэл гаргаж болно. Ингэхдээ дээрх үндэслэлүүдийг баттай нотлох баримтуудыг хавсаргах нь чухал. Манай талаас эсэргүүцлийг CNIPA-д шууд гаргах боломжгүй бөгөөд зайлшгүй хятадын мэргэшсэн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж хандах юм.

Барааны тэмдгийн мэдүүлэгт эсэргүүцэл гаргах дараалал

1. Албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлэх шат

БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллага (CNIPA) барааны тэмдгийн өргөдөлд бүрдлийн шүүлт хийсний дараа CNIPA-ийн барааны тэмдгийн мэдээллийн санд 3 сарын хугацаанд нийтэлнэ.

2. Эсэргүүцэл гаргах шат

Барааны тэмдгийг нийтэд мэдээлснээс хойш 3 сарын дотор эсэргүүцэл гаргах боломжтой. Үүнд:

  • Эсэргүүцэл гаргагчийн мэдээлэл
  • Эсэргүүцлийн үндэслэл
  • Үндэслэл бүхий нотлох баримт
  • Итгэмжлэлийг хавсаргана.

3. Хариу тайлбар өгөх шат

   Сонирхогч этгээдийн эсэргүүцлийг CNIPA өргөдөл гаргагчид мэдэгдэх бөгөөд 30 хоногийн дотор хариу тайлбар гаргах эрхтэй байна.

4. Эсэргүүцэл, хариу тайлбарыг хянах шат

   Хоёр талын тайлбар, нотолгоог үндэслэн CNIPA ихэвчлэн 12–18 сарын дотор шийдвэр гаргана.

5. Шийдвэр гаргах шат

Эсэргүүцэл нь үндэслэлтэй гэж үзвэл барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгоно.

   Харин үндэслэлгүй гэж үзвэл барааны тэмдгийг бүртгэж, БНХАУ-д онцгой эрх хэрэгжиж эхэлнэ.

6. Давж заалдах шат

Аль нэг тал шийдвэртэй санал нийлэхгүй бол 30 хоногийн дотор CNIPA-д давж заалдах эсвэл Бээжингийн Оюуны өмчийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Дээрх ажиллагааг хэрэгжүүлэхэд гарах зардал нь үндэслэл тайлбарын хэмжээ, ажлын ачаалал, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээний хөлс зэргээс хамаарна.

 

Нийтлэл бичсэн: С.Дүүрэнжаргал
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Тусгай зөвшөөрлийн дугаар №068

 

МҮХАҮТ-ын Оюуны өмчийн төв
Утас: 77277070-8
Email: patenttmbur@mongolchamber.mn


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29