(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-д үзэсгэлэн, худалдаанд оролцож байгаа бизнес эрхлэгчдийн анхааралд

2025/02/27 0

Бизнес эрхлэгчдийн брэнд нэрийг хуулбарлан, БНХАУ-ын иргэд өөрийн нэр дээр бүртгүүлэх тохиолдол гарч байна. Зах зээлээ тэлж, гадаад үзэсгэлэн худалдаанд оролцохдоо оюуны өмч, тэр дундаа барааны тэмдгийн эрхийн хамгаалалтыг БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлж, хамгаалах нь нэн чухал байна.

Энэхүү шударга бус үйлдэлтэй тэмцэх боломжуудын нэг “non-use cancellation” аргыг танилцуулъя.

Барааны тэмдгийн эрхийг хүчингүй болгох үйл явц

БНХАУ-ын Барааны тэмдгийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлсэн барааны тэмдгийг гурван жилийн турш тухайн зах зээлд ашиглаагүй бол сонирхогч этгээд уг тэмдгийг хүчингүй болгуулахаар Хятадын Оюуны өмчийн газарт (CNIPA) хүсэлт гаргах эрхтэй. Энэ тохиолдолд манай улсын барааны тэмдгийн эрх эзэмшигч хүчингүй болгуулах хүсэлтийг гаргаж болох юм.

Баримт бичгийн бүрдэл

  • Хэрэв тухайн барааны тэмдгийг ашиглаагүй гэж үзэж байгаа бол CNIPA-д хүсэлт гаргахаас өмнө Хятадын зах зээлд ашиглагдаж буй эсэхийг судлах;
  • БНХАУ-д бүртгэгдсэн огнооноос өмнө шударгаар үйл ажиллагаа явуулж байсан тухай дараах баримт, мэдээллийг бүрдүүлэх. Үүнд:
    • Монгол Улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар;
    • Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд болохоо нотлох Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
    • БНХАУ-д зар сурталчилгаа, үзэсгэлэн яармагт оролцсон болон худалдаа эрхэлснийг нотлох борлуулалтын гэрээний хуулбар;
    • БНХАУ-д үйл ажиллагаа явуулахдаа хүртсэн шагнал, өргөмжлөл;
    • БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тавигдсан нийтлэл, контент г.м.
  • БНХАУ-ын барааны тэмдгийн эзэмшигч нь уг тэмдгийг 3 жилийн хугацаанд ашигласан гэдгээ нотлох боломжтойг анхаараарай. Харин Хятадын эрх эзэмшигч барааны тэмдгийг ашигласан тухайгаа нотолж чадахгүй бол онцгой эрхийг хүчингүй болгох юм.
  • CNIPA хүсэлтийг хүлээн авснаас хойш 9-12 сарын дотор шийдвэр гаргана.

Зөвлөгөө

  • Оюуны өмчийн эрхийн хамгаалалт нь аль улсад бүртгүүлснээс хамаарч тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд үйлчлэхийг анхаарах;
  • Хятадын зах зээлд зар сурталчилгаа, худалдаа эрхлэхээсээ өмнө БНХАУ-ын Оюуны өмчийн газар (CNIPA)-т барааны тэмдгийн эрхийн хамгаалалтыг хийх;
  • Өөрийн барааны тэмдгийг ийм нөхцөлд оруулахгүйн тулд тогтмол ашиглаж байгаагаа нотлох баримт мэдээллийг (борлуулалтын мэдээлэл, сурталчилгаа гэх мэт) хадгалах;
  • Дээр дурдсан арга хэмжээг авахдаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчөөр мэргэшсэн туршлагатай хуулийн фирмд хандаж мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөе.

Нийтлэл бичсэн: С.Дүүрэнжаргал
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Тусгай зөвшөөрлийн дугаар №068

МҮХАҮТ-ын Оюуны өмчийн төв
Утас: 77277070-8
Email: patenttmbur@mongolchamber.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19