(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

 ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ОРЛОХ ХУВИЛБАР НЬ БОНД ГАРГАХ ЯВДАЛ ЮМ

2025/04/17 0

Улсын Их Хурлын даргын санаачилж буй БОНД ФОРУМ 2025 арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од оролцож нээлтийн үг хэллээ.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бизнесийг, ялангуяа хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг хангах зайлшгүй шаардлага, мөн боломж байна гэж үзэж байна. Энэ хүрээнд МҮХАҮТ нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ТОП100 ААН-ийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийг 2023 онд хамтран баталсан.

ТОП100 ААН-үүд нь манай улсын нийгэм, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна. Танхим нь Үндэсний статикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарта хамтран жил бүр татварын орлого, борлуулалтын орлогын гол үзүүлэлтээр эрэмбэлэн ТОП100 ААН-ийг жил бүр шалгаруулан, тэдний эдийн засагт оруулж буй хувь нэмрийг алдаршуулдаг.

Тухайлбал бидний 2023 оны ТОП100д шалгарсан компниудын ДНБ-д эзлэх борлуулалтын орлого нь 73% буюу 50.4 их наяд, нийт татварын орлогод эзлэх хувь нь 29% буюу 6.3 их наяд төгрөг, ажиллагсадын тоо нь улсын нийт ажиллагсадын 7% буюу 84,000 байсан байна. Түүнчлэн 24 нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай байсан байна.

Банкны шалгуур, санхүүжилтийн өртөг өсөж буй энэ цаг үед зээлийн санхүүжилтийг орлох хувилбар нь бонд гаргах явдал юм. Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн тодорхой журамд өөрчлөлт оруулан ТОП100 ААН-ид бонд гаргахад хөнгөлөлттэй нөхцөл тавьж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэж харж байна. Учир нь өрийн бичгээр санхүүжилт татах нь тухайн коипани нь санхүүгийн мэдээллээ нээлттэй болгох, цаашид олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах томооохон урьтал нөхцөл болж өгнө өө гэж бидний зүгээс харж, энэхүү санаачилгыг ихэд сайшаан хүлээн авч байгааг тэмдэглэмээр байна. Бондоор хөрөнгө оруулалт татахдаа ТОП100 компаниуд болон энэ зохицуулалттай зах зээлийн мэргэжлийн оролцогч та бүхэн Ногоон бондыг мөн онцлон анхаарахыг хүсч байна. Ногоон бонд нь бидний өнөөгийн хамгийн ихээр ярьж буй ногоон шилжилт, нөгөөн хөгжлийг цогцлооход тодорхой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн юм шүү гэдгийг энд онцлон дурдмаар байна.

Түүнчлэн дараагийн чухал асуудал бол энэхүү СЗХ болон Танхимаас хэрэгжүүлж байгаа шинэ санаачилгын хүрээнд компанийн засаглалыг бэхжүүлэх агуулга ихээхэн ач холбогдолтой бөгөөд энэ агуулга ч бидний өнөөдөр СЗХ, Хөрөнгийн бирж, Арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран зурсан санамж бичигт туссан байгаа.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2026/11/13
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026/11/13
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
2026/11/13
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
2026/11/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
2026/11/11
“ENTREPRENEUR – 2026
“ENTREPRENEUR – 2026" Шалгаруулалтын материал авч эхэллээ
2026/11/11
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29