(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Хувийн хэвшлийнхэн бид асуудлаа нэгдэж ярих ёстой

2019/09/06 0

Блүүмберг телевизээс МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим, Монгол дахь Австралийн Худалдааны танхим, Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн холбоо, Франц-Монголын Худалдааны танхимтай хамтран “Шинэ эдийн засгийн форум” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулав.

Энэхүү форум нь анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж гарцыг хамтдаа эрэлхийлэн хэлэлцэж байгаагаараа онцлогтой юм.

Форумын нээлтэд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, “Өнөөдөр маргааш цаашдаа өрнөх үйл явцад бид бэлэн үү гэдэг асуудлын талаар ярилцахаар энд цуглаад байна. Хувьсан өөрчлөгдөж байгаа зүйлд улс төрийн нөлөө, улс төрийн намуудын гаргаж байгаа мэдэгдэл, үйлдлүүд хамгийн хүчтэй нөлөөлдөг. Гадаад эдийн засаг бидэнд таатай хэвээр байна. Асуудал хаана байна гэхээр бидэнд л байгаа юм. Хувийн хэвшлийнхэн, бизнесийнхэн өөрсдөө асуудлаа нэгдэж ярьж, хамтарч чадахгүйгээс бидний дуу хоолой төрд хүрэх төдий зогсож байгаа талаар Дэлхийн банк групп судалгаандаа танилцуулсан байдаг. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн бид нэгдэж, асуудлаа нийлж тавьдаг байх ёстой.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй Худалдааны Танхимууд, Блүүмберг телевизтэй хамтарч энэхүү форумыг хийж байгаа нь цаашдаа хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөлт зүйлийг тогтвортой болгоход ихээхэн чухал зүйлийн нэг. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг хамгаалдаг 1000 гаруй ТББ-ууд бий. Үүний эсрэг төдий тооны ТББ-ууд бий. Бид асуудлаа ярьж чаддаг ч нэгдэж, нэг дор сууж чадахгүй байгаа болохоор төрд хүчтэй хүрч чадахгүй байгаа гэдгийг та бүхэн анзаарч байгаа байх. Эндээс бид нэг шийдлийг олох ёстой. Үндэсний Худалдааны Танхим дээрээ нэгддэг байх ёстой. Монголд өнөөдөр бодитой үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй мянган аж ахуйн нэгжийн 10 хүрэхгүй хувь нь Танхимын нэр дор хамтарч үйл ажиллагаагаа шийддэг. Тэгэхээр бид нөлөөлөх тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд Танхим үнэхээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, хамтарч асуудлаа ярьдаг байх ёстой. Энэ цаг үед Хөдөлмөрийн хууль, Татварын хууль, Зөвшөөрлийн тухай хууль гээд бидний үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц томоохон хуулиуд яригдаж байна. Үүнд бид нийлж саналаа өгч эхэлсэн, асуудлаа ч ярилцлаа. Энэ бол зөвхөн эхлэл юм. Цаашдаа хувийн хэвшлийг хэрхэн тогтвортой байлгах, өсөлтийг хэрхэн тогтвортой хангах, зах зээлийн суурийг хэрхэн бий болгох вэ гэдэгт анхаарах ёстой. Энэ тал дээр  судалгаа хангалтгүй байгаа, бид ч эдгээр асуудалд ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.  Эцэст нь ТОП компаниудаа дэмжээд, ТОП компаниуд нь жижиг, дунд үйлдвэрлэлүүдээ дэмжээд зах зээлээ хөгжүүлэх нь чухал юм. Томоохон аж ахуйн нэгжүүд ч үйл ажиллагаагаа төрөлжүүлэх цаг нь нэгэнт болсон. ТОП100 ААН нь татварынхаа суурийг бүрдүүлдэг бол жижиг, дунд үйлдвэрлэгчид нь ажлын байраа бий болгож байдаг байх нь чухал. Бид хамтарч хөгжил ярихгүйгээр улс төрийн хэмээх томоохон хүчин зүйлийг бууруулна гэж ярих нь өөрөө тодорхойгүй гэж үзэж байна. Танхим энэ бүгдийн нэгдэл байхыг илүүд үзэж байгаа, идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна. Бусад ТББ-ууддаа ч бид уриалж байгаа. Хувийн хэвшлийнхэн бодлогоо, зорилгоо нэг болгон барууны жишиг загварт хүрэхийн төлөө хамтрах цаг нэгэнт ирсэн.

Та бүхнийг Монголын сайн сайхны төлөө, Монгол брэндингийг дэлхийн даяар зөв хийхийн төлөө, Монголын эдийн засгийг хүчирхэгжүүлэхийн төлөө хамтдаа хөдөлмөрлөж, бие биеэ зөв ойлгон дэмжиж, төртэйгээ зөв ажиллацгаая гэж уриалж байна” гэлээ.

Форумд үндэсний хөрөнгө оруулагчид, эдийн засагчид, томоохон татвар төлөгч компаниудын гүйцэтгэх захирлууд, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчид оролцож, Аж үйлдвэрийн эрин Монгол Улсад эхлэх үү?, Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү?, Хувийн хэвшлийн оролцоо, Монголчууд хөгжилд бэлэн үү? гэсэн 4 сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөлөө.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21