(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол Улсын 2021 оны ТОП 100 ААН тодорлоо

2022/05/23 0

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Орлогч дарга Б.Намжилсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар ТОП-100 ААН-ийн удирдлагуудад өргөмжлөл гардуулав.

ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 20 дахь удаагаа нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Мөн Оюутолгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Хаан банк, Голомт банк , Монгол Зөвлөлтийн ХНН УБТЗ ХХК, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, НИК ХХК, Энержи Ресурс ХХК эхний 10-т эрэмбэлэгдсэн байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “2021 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 2.8 их наядаар өсч, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо нь 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан хэдий ч ТОП 100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч, 5.3 их наяд төгрөгт хүрсэн” гэдгийг онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эргэлт 10 дахин удааширч, инфляци 15 хувьд хүрсэн нэн амаргүй түүхэн сорилтыг хамтын хүчээр даван туулж байна. Энэ амаргүй цаг үед Засгийн газарт дэм болж ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж, шилдэг аж ахуйн нэгжийнхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно" гэж хэлээд амжилт хүслээ.

Монгол Улсын 2021 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний 29, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын 22, хүнсний үйлдвэрлэл 9, харилцаа холбооны 8, газрын тосны хангамж 8, банк санхүүгийн 6, хүнд үйлдвэр 6, барилга, замын салбарын 5, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн 3, тээвэр ложистикийн салбарын 3, хөнгөн үйлдвэрийн 1 компани эрэмбэлэгджээ. Энэ удаа 18 компани ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шинээр орж ирсэн байна.

Худалдаа үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбар зардлын менежмент хамгийн сайн ба дунджаар хамгийн их цэвэр ахиуц ашигтай ажиллажээ. 2021 онд ТОП 100 ААН-д ажиллаж байгаа нэг ажилтны дунджаар бий болгосон татварын хэмжээ 53 сая төгрөг байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/18
“МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
2026/09/18
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/18
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026/09/17
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
2026/09/17
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
2026/09/10
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/09
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/09
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/07
МОНГОЛ, ТАЙВАНИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 21 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, ТАЙВАНИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 21 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/04
ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ, ЕАЭЗХ БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУДТАЙ БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“ТҮНШЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО
“ТҮНШЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО
2026/09/03
МҮХАҮТ-ЫН ЦАХИМ СОНИН /2026.08.17-08.31/
МҮХАҮТ-ЫН ЦАХИМ СОНИН /2026.08.17-08.31/
2026/08/31
ЛЯОНИН МУЖИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ЛЯОНИН МУЖИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/08/31
МҮХАҮТ МОБАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ МОБАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/08/28
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/08/28
МҮХАҮТ БОЛОН МИТА ТББ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
МҮХАҮТ БОЛОН МИТА ТББ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР НЭГДЛЭЭ
2026/08/28
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИНЭ БОЛОМЖ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/08/27