(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТА БҮТЭЭЛЭЭ ПАТЕНТААР ХАМГААЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА УУ?

2026/05/25 0

Олон хүмүүс патент гэдгийг “дэлхий дээр байхгүй зүйлийг шинээр бүтээх” тухай ойлголт гэж хүлээн авах нь бий. Гэвч бодит байдал дээр патентын систем нь зөвхөн цоо шинэ зүйлээс гадна өмнө байсан технологи, бүтээгдэхүүн, аргыг илүү сайжруулсан шийдлүүдийг хамгаалж байдаг. Өөрөөр хэлбэл, технологийн хөгжил нь нэг хүний бүтээлээр дуусдаггүй. Хэн нэгэн анхны шийдлийг бий болгоно, дараагийн хүн түүнийг нь илүү хурдан, илүү аюулгүй эсвэл илүү хямд болгоно. Харин өөр нэгэн үүнийг нь автоматжуулж, ухаалаг систем болгон хөгжүүлж болно. Ийм байдлаар патент нь тасралтгүй сайжруулалт хийгдэж байдаг бөгөөд патентын тогтолцоо ч энэ хөгжлийг хамгаалж, дэмждэг. 

Мэдээж хүн бүр өөрийн бодож олсон санаа, бүтээлээ хамгаалж, өмчлөхийг хүсдэг. Гэхдээ бүх шийдэл патентаар хамгаалагдах боломжгүй. Тэгвэл патент авахын тулд таны бүтээл дараах шалгууруудыг хангах шаардлагатай.

Хамгийн эхний чухал шалгуур бол таны бүтээл “цоо шинэ” байх ёстой гэсэн шаардлага юм. Энэ нь заавал дэлхий дээр өмнө нь байгаагүй зүйл байхыг хэлдэггүй. Харин та өөрийн шийдлийг патентын мэдүүлэг өгөхөөсөө өмнө олон нийтэд дэлгээгүй байх ёстой гэсэн ойлголт юм.

Жишээлбэл, та өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжийн ажиллагааг Facebook, YouTube эсвэл вэбсайт дээрээ дэлгэрэнгүй танилцуулсан бол таны шийдэл олон нийтэд ил болж, “шинэлэг байдал”-ын шаардлагаа алдах боломжтой. Тиймээс патентын салбарт “эхлээд мэдүүлгээ өг, дараа нь танилцуул” гэсэн зарчим маш чухалд тооцогддог.

Үүний дараагийн шалгуур нь таны бүтээл “бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой байх” гэсэн шаардлага юм. Өөрөөр хэлбэл, патент нь зөвхөн сонирхолтой санааг хамгаалдаггүй, харин үйлдвэрлэж, ашиглаж, давтан хэрэгжүүлэх боломжтой техникийн шийдлийг хамгаалдаг.

Жишээ нь “ирээдүйд бодол уншдаг машин хиймээр байна” гэдэг нь ерөнхий санаа учраас патент авахад хангалтгүй. Харин “дуу хоолой таньдаг автомат хаалганы систем” гэдэг нь бодитоор хэрэгжүүлэх боломжтой техникийн шийдэл тул патентын хамгаалалт авах боломжтой байж болно.

Харин хамгийн чухал шалгууруудын нэг нь таны шийдэл “өмнөх технологиосоо ялгаатай, тодорхой ахицтай дэвшил авчирсан байх” шаардлага юм. Үүнийг патентын салбарт “inventive step” буюу “техникийн түвшин ахиулах” гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, таны бүтээл тухайн салбарын мэргэжилтний хувьд хэт энгийн, шууд санаанд ормоор өөрчлөлт байх ёсгүй ба өмнөх шийдлүүдтэй харьцуулахад “илүү үр ашигтай эвсэл тодорхой давуу тал”-ыг бий болгосон техникийн шийдэл байх шаардлагатай.

Жишээлбэл, өмнөх батарей 8 цаг ажилладаг байсан бол таны шинэ технологи 15 цаг ажилладаг болсон байж болно. Эсвэл өмнөх аппликэйшн мессежийг гараар ангилдаг байсан бол таны систем хиймэл оюун ухаан ашиглан автоматаар ангилдаг болсон байж болно. Ийм төрлийн сайжруулалт нь патентын хамгаалалт авах боломжтой техникийн шийдэлд тооцогдох боломжтой.

Мөн патентын тухай ярихад “патентын хүрээ хязгаар” гэх ойлголтыг зайлшгүй ойлгох хэрэгтэй байдаг. Жишээгээр тайлбарлавал, энгийн ус буцалгагч аль хэдийн олон жил хэрэглэгдэж байгаа технологи гэж бодъё. Харин та “ус 100°C хүрэхээс өмнө уурын хэмжээг мэдэрч, цахилгааны зарцуулалтыг автоматаар тохируулан 30% эрчим хүч хэмнэдэг ухаалаг систем” зохион бүтээсэн гэж үзье. Энэ тохиолдолд таны патентын хамгаалалт нь бүх ус буцалгагч дээр биш, харин эрчим хүчийг хэмнэх энэхүү автомат удирдлагын шинэ шийдэл дээр үйлчилнэ. Өөр компани өөр төрлийн ус буцалгагч үйлдвэрлэж болно, гэхдээ таны боловсруулсан ижил арга, алгоритм, системийг зөвшөөрөлгүй ашиглах боломжгүй болно.

Өөрөөр хэлбэл, патентын эрх нь “бүх бүтээгдэхүүн”-ийг өмчлөх эрх биш, харин тухайн бүтээгдэхүүнд оруулсан таны шинэ, өвөрмөц техникийн шийдлийг хамгаалдаг гэсэн үг юм.

Тиймээс патентын мэдүүлэг өгөхөөс өмнө өмнө нь ижил төстэй шийдэл байгаа эсэх, ямар технологи бүртгэлтэй байгаа, өөрийн бүтээлийн онцлог давуу тал нь юу болохыг судлах нь маш чухал байдаг. Үүнийг “патентын хайлт” гэж нэрлэдэг бөгөөд сайн хайлт хийх нь цаг, зардал хэмнэхээс гадна таны бүтээл үнэхээр “шинэ” эсэхийг ойлгоход маш их тусалдаг. Мөн салбарын өмнөх бүтээлийг судалснаар өөрийн шийдлийг хэрхэн илүү сайжруулах боломжтойгоо олж харах давуу талтай байдаг.

Дараагийн нийтлэлээр патентын хайлтыг хэрхэн хийх, ямар платформ ашиглах, WIPO patentscope дээр хэрхэн хайлт хийх болон өмнөх бүтээлүүдийг хэрхэн уншиж ойлгох талаар энгийн practical tips хуваалцах болно.

Нийтлэл бичсэн: С.Дугармаа, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Тусгай зөвшөөрлийн дугаар №119

МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар

Холбогдох утас: 77277070-8

Цахим шуудан: patenttmbur@mongolchamber.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19