(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ УЛСЫН ЯДУУРЛЫН ТҮВШИН 47 ХУВЬ ХҮРЧИХСЭН БАЙГАА

2026/05/21 1

Танхимын тухай хуулийг оруулсан ч УИХ дээр уначихсан. Ямар учраас уначихав. Ер нь энэ хууль батлагдсанаар ямар ач тустай байсан бэ?

-Манай танхим 1995 онд хуультай болоод 30 гаруй жил явчихсан. Тэгээд шинэ системд оруулъя гээд анх О.Амартүвшин Ерөнхийлөгч хууль өргөн барьж байсан юм. Тухайн үедээ унаж байсан. Энэ удаад Д.Энхтүвшин, Х.Ганхуяг гишүүд хуулийн төсөл оруулсан ч УИХ хэлэлцэхгүй гээд хоёр хүний саналаар уначихсан. Бид өмнө нь унасан хуулийн төслүүдээ 1995 оныхтой харьцуулаад МУИС-ийн Б.Амарсанаа доктор ахалсан таван хүнтэй багаар наймдугаар сараас судалгаа хийлгээд, 40-өөд зүйлийг оруулж ирж батлуулах санаатай байсан. Гэвч эдгээр зүйлээс нэг ч ороогүй. Хоёр гишүүн маань энэ удаад өмнө нь унасан хуулийн төслөөс гишүүдийн эсэргүүцээд байсан заалтуудыг хасаад л өргөн барьсан. Харин бид бол одоо шинээр батлагдах Арилжааны хуулийн концепц дээр хийгдсэн шинэ хуулийн төсөл боловсруулсан байгаа. Хэрэв бололцоо гарвал бид өөрсдийнхөө энэ концевцыг батлуулах саналтай байгаа юм. Бидний төсөлд НӨАТ төлөгч нараа бүгдийг нь танхим дээрээ авах. Үндсэн байгууллага маань бүх гишүүнчлэлээ авах, салбаруудад хуваагаад явъя гэж байгаа. Ер нь ний нуугүй хэлэхэд, УИХ-ын гишүүд маань хууль авч орохдоо бүх нөхцөл байдлыг судлах ёстой. Зүгээр ажил хийсэн дүр үзүүлж болохгүй. Дээрээс нь манай УИХ-ын дэг чинь их сонин. Хууль өргөн барьж, хэлэлцүүлсэн гишүүн нь Ажлын хэсэгт орж болдоггүй. Тэгээд тэс хөндлөнгийн хүмүүс ороод тэмээ гэхээр ямаа гэсэн хууль гаргаад ирдэг. Энэ бол бас нэг гажиг л юм байгаа юм.

-Уг нь санаачилсан хүн нь л гол зүйлүүдээ мэдэж байгаа шүү дээ?

-Харин тийм, өөрөө ороод манлайлаад бүх концевцио яриад явах ёстой. Үүнийг би бол алдаа л гэж үздэг. Хоёрдугаарт, яг логик утгаараа Арилжааны хуулийг эхлээд батлах ёстой. Арилжааны хууль бол зах зээлийн нийгэмд Үндсэн хууль, Эрүү, Иргэний хуулийн дараа ордог дөрөв дэх том хууль юм. Нэг ёсондоо бизнесийн бүх харилцаа энэ хууль дээр төвлөрдөг. Ямар ч байсан одоо хуулийн төслийг нь боочихсон, УИХ дээр явж байгаа. Харин энэ хуулийн дараа танхимын хуулиа оруулж ирэх нь зөв. Учир нь бид толгой хуулиа батлаагүй байж дараагийн институцийн асуудлыг ярих нь өөрөө логикийн зөрчил.

-Төсвийн төсөөллийн тухай хуулийг дагуулж НӨАТ-ын тухай хуульд шаталсан байдлаар НӨАТ-ыг буцаан олгох заалтаа хүчингүй болгохоор оруулж ирсэн байсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Татварын багц хууль болон Нийгмийн даатгалын багц хууль гэсэн хоёр том хуулийг ноднин жилийн хаваржингаа хэлэлцүүлсэн. Ер нь боогоод бэлэн болчихсон байсан. Гэвч ноднин жилийн тавдугаар сараас энэ жилийн тавдугаар сар хүртэл улс төрийн дээд дэвжээ тэр аяараа зодоонтой байлаа. Эрх мэдлийн төлөө алалцаан л боллоо шүү дээ. Өнөөдөр ч гэсэн үргэлжилж л байна. Энэ нэг жилийн хугацаанд манай татвар төлөгчид, иргэд, аж ахуйн нэгжүүд, малчин, тариаланчид ажлаа хийдгээрээ хийгээд, 6.7 хувийн өсөлтийг бий болгосон.

Төр засгаас юу ч хийгээгүй. Нэг жилийн хугацаанд гурван Ерөнхий сайд, гурван УИХ-ын дарга солигдлоо. Энэ хугацаанд хөөрхий тэр шаталсан НӨАТ-ын буцаан олголт гэсэн ганцхан заалтыг л оруулсан. Манай НӨАТ 10 жил болчихсон. Харин тэр шаталсан байдлыг оруулж ирснээрээ дараагийн шатанд гаргах байсан. Нийт 1.8 их наядын орлого алдагдана гэж харагдаж байгаа боловч тийм биш. Одоо НӨАТ-ын систем 350 мянган цэг дээр нэг тэрбум талон хэвлэж байгаа. НӨАТ-ын орлого авчралтын максимум нь хоёр жилийн өмнө дуусчихсан. Эдийн засаг ойлгодог хүмүүс бол ханалтын цэгтээ хүрчихсэн. Үүнийг босгохын тулд тэр шатлалын системийг оруулж ирсэн. Гэвч хуулиа татахаар оруулж ирж байгаа нь ухралт гэж харж байгаа. Өнөөдөр зөвхөн цалингийн орлоготой 1.2 сая иргэн байна. Цалин дээрээсээ НДШ, ХХОАТ-аа төлнө. Ингээд цэвэр мөнгөө бариад дэлгүүрт орохдоо л эхний худалдан авалтаасаа НӨАТ-ын 10 хувийг төлдөг. Энэ бол маш харгис зүйл байгаа юм. Цэвэр цалингийн мөнгөө аль болох татваргүй хэрэглэх нь иргэдэд л хэрэгтэй. Нийт 1560 хүнээс судалгаа хийхэд 47 хувь нь 770 мянган төгрөгөөс бага орлоготой байгаа юм. Нэг ёсондоо Монгол Улсын ядуурлын түвшин 47 хувь байгаа. Энэ хүмүүст НӨАТ нь 100 хувь буцаж л байвал сайн. Заримдаа хуулийг бүрэн өөрчлөхөөс илүүтэй хоёр гуравхан заалтыг өөрчлөхөд л реформ болдог. Одоо гааль дээр НӨАТ авдгийг зогсоохоор өргөн барьсан. Энэ бол сүүлийн 35 жил явж ирсэн гажгийг засч байгаа юм. Өнөөдөр гаалийн орлогын 80 хувь нь гаалийн бус татвар байдаг. Үүнийгээ гаалийнхаа өөрсдийн ажил гээд бодчихсон. Үүнийг засч байгаа юм. Энэ бол реформ болно. Хоёрдугаарт, НӨАТ-ын тайланг хоёр сард нэг удаа болгож байгаа. Уг нь би улиралд нэг болгоё гэсэн санал оруулж байсан. Одоо чинь сар бүр тайлан гаргаж өгдөг. Ингэхдээ орж ирээгүй байгаа орлого дээрээ НӨАТ-ын тайлан гаргаж бичдэг. Энэ нь төлж чадахгүй бол хоногийн 0.3 хувийн алданги үүсдэг юм. Энэ хоёр заалт батлагдахад л маш том олз болно.

-НДШ дээр аж ахуйн нэгжийн төлдөг хувийг байхгүй болгох хэрэгтэй гэж сүүлийн үед яриад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Манай даатгалын систем яг социализмынхаараа явж байгаа. Хүн одоо ажлын байр гаргасныхаа төлөө авч байгаа хамгийн их дарамт нь энэ даатгалын шимтгэл. Хувь хүн компанитайгаа нийлээд 25 хувийг төлж байгаа. Гэтэл аж ахуйн нэгжийн орлогын татвараас 1.5 тэрбумын орлоготой компаниуд 90 хувиа буцааж авч байна. Буруу системээр яваад албан татвар дээр 1.9 их наядын өр хуримтлагдчихсан байгаа. Миний санаагаар бол Баялгийн санд хуримтлагдсан мөнгөнөөсөө нэг удаадаа энэ өрийг төлөөд Нийгмийн даатгалын хуулийг концепцийн хувьд өөрчлөөд, ирээдүйд энэ даатгал нь өөрөө мөнгө үржүүлдэг, даатгуулагчдаа ашигтай байдаг систем рүү шилжих хэрэгтэй. Хэрэв энэ алдагдлыг одоо л ингэж засахгүй бол таван жилийн дараа гэхэд энэ систем нурна. Тиймээс одоо нэг засвар хийх хэрэгтэй. Уг нь Хөрөнгө оруулалтын, Татварын багц, Нийгмийн даатгалын багц, Эдийн засгийн эрх чөлөөний, Арилжааны хууль гээд маш олон чухал хуулиуд байгаа. Гэвч дөнгөж одоо эхнээсээ хэлэлцэх эсэх дээрээ унаад яваад байна. Тиймээс энэ чухал хуулиудаа яаралтай батлах хэрэгтэй. Ерөнхий сайд одоо журам яриад, чөлөөлье гээд байна. Зөв, гэхдээ нэмээд хуулиудыг хүчингүй болгох хэрэгтэй. Бид чинь 30 жил коммунист нийгмийн тэргүүн сэхээтнүүдийн хийсэн хуулиар явж ирлээ. Одоо энэ чинь цаашаа явахаа больчихлоо. Үр дүнд нь хөрөнгө оруулалт тэг, 47 хувь нь ядуу, хэдэн бизнес нь улс төрийг дамжсан хагас мафижсан байдалтай, нийгмээрээ ялзралд орчихсон, авлига нь бараг соёл болоод тогтчихсон байж байна. Тиймээс эргэж хараад бизнест хэрэглэгдэж байгаа 200-гаад хуулийн талыг нь хүчингүй болгочих хэрэгтэй. Тэр хуулиуд чинь нийгмээ зохицуулж чадахгүй, мухардалд оруулчихаад байна.

-Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн намар ТОП-100 аж ахуйн нэгжээсээ энэ оных нь татварыг урьдчилж авсан гэдэг зүйл яригдаад байна. Ингэж болдог хэрэг үү?

-Энэ бол Татварын ерөнхий газрын даргаас асуух асуулт гэж бодож байна. Яагаад гэхээр тухайн татвараа өгч, авах нь ҮТЕГ, компани хоёрын асуудал. Хуучин ч гэсэн ийм зүйл сонсогддог л байсан. Оны эцэст төлөвлөгөө биелэхгүй байна гээд дүүргийн татварын байцаагч нар компаниудаар яваад урьдчилаад өгөөч гээд явдаг зүйл байдаг. Хэрэв ингэж урьдчилж татвараа өгсөн бол тухайн компани ямар нэгэн нөхцөл тавьж л байгаа. Тэр нөхцөл нь зөвхөн өөртөө ашигтай, зах зээлийг эвдсэн зүйл байж таарна. Ингэж өгсөн бол энэ чинь бас нэг луйврын шинж шүү дээ. Одоо чинь төр засгаас бараг бүх зүйлд л татаас өгдөг боллоо. Гэтэл зах зээлийн нийгэмд яахаараа нэг хэсэг нь 40 хувийн зээлтэй, нөгөө хэсэг нь гуравхан хувийн хүүтэй зээлтэй байдаг юм. Зах зээл гэдэг чинь хямдхан мөнгөний төлөөх л өрсөлдөөн. Энэ өрсөлдөөнд төр оролцож огт болохгүй.

Эхсурвалж: Өдрийн сонин /2026.05.20/ 

Өдрийн сонины сэтгүүлч Т.Дархан


Нөат хуулийг Лхагважав өөрөө санаачилсан санагдах юм
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
03
11 сар
МҮХАҮТ-ын 2025 Оны Шилдэг Энтрепренер, Мобиком корпораци ХХК-ийн ДАТА ТӨВ-ийн үйл ажиллагаатай танилцах аялалд урьж байна
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
05
11 сар
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ӨМЧЛӨЛИЙН БОДЛОГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
16
11 сар
УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГАЛТ
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“Тайпэйн олон улсын барилгын материалын үзэсгэлэн-2026” үзэсгэлэн
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12