(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХЯТАД УЛСАД БАРААНЫ ТЭМДГИЙН ЗӨРЧЛИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО

2026/05/14 0

Сүүлийн жилүүдэд Монголын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтарсан үйлдвэрлэл явуулах, цахим худалдаа болон хил дамнасан худалдаанд илүү идэвхтэй оролцох болсон. Үүний үр дүнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Гэвч энэ өсөлттэй зэрэгцэн оюуны өмч, ялангуяа барааны тэмдгийн эрхийн хамгаалалттай холбоотой эрсдэл, маргаан нэмэгдэж, бизнесийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлөх асуудал болж байна.

Тухайлбал, Монгол Улсын компани, бизнес эрхлэгчдийн барааны тэмдгийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр ашиглах эсхүл хэрэглэгчийг төөрөгдүүлэх зорилгоор төстэй барааны тэмдгийг ижил болон төстэй бараа, үйлчилгээ дээр хэрэглэх тохиолдол түгээмэл ажиглагдаж байна. Мөн хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон экспортын зах зээлд нийлүүлэх, тэдгээрийг цахим худалдааны платформоор дамжуулан борлуулах, үйлдвэрлэлийн гэрээний хүрээнд зөвшөөрөлгүй OEM үйлдвэрлэл явуулах, түүнчлэн импорт, экспортын үед гаалийн хяналтаар зөрчилтэй бараа нэвтрүүлэх зэрэг олон хэлбэрийн оюуны өмчийн зөрчил тогтмол гарч байна.

Ийм нөхцөлд барааны тэмдгийн эрх эзэмшигч нь БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу захиргааны, иргэний болон эрүүгийн журмаар зөрчлийг шалгуулж, эрхээ хамгаалах боломжтой бөгөөд энэхүү нийтлэлээр БНХАУ дахь барааны тэмдгийн зөрчлийг шийдвэрлэх тогтолцоо, үйл явц болон анхаарах асуудлуудыг тоймлон танилцуулж байна.

БНХАУ-д барааны тэмдгийн зөрчлийг хянан шийдвэрлэх үндсэн 3 тогтолцоо

БНХАУ-ын оюуны өмчийн эрх зүйн тогтолцооны хүрээнд барааны тэмдгийн зөрчлийг шийдвэрлэхэд дараах гурван үндсэн механизм үйлчилдэг. Үүнд;

  1. Захиргааны арга хэмжээ (Administrative enforcement)
  2. Иргэний хэргийн шүүхийн ажиллагаа (Civil litigation)
  3. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа (Criminal enforcement)

Эдгээрийг зөрчлийн шинж чанар, хохирлын хэмжээ, нотлох баримтын хүрэлцээ болон зорилтот үр дүнгээс хамааран хэрэглэгддэг. Мөн эдгээр механизм нь хэрэгжүүлэгч байгууллага, үйл явцын шатлал, хугацааны үргэлжлэл, зардал болон эрх зүйн үр дагаврын хувьд хоорондоо ялгаатай байдаг.

Тухайлбал, захиргааны арга хэмжээ нь ихэвчлэн зөрчлийг шуурхай таслан зогсоох зорилготой ба БНХАУ-ын Үндэсний худалдааг зохицуулах газар (SAMR)-[1]аар дамжин хэрэгжинэ. Харин иргэний хэрэг нь эрх эзэмшигчийн хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийн улмаас учирсан эдийн засгийн хохирлыг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Оюуны өмчийн шүүхээр[2] тогтоолгоход чиглэдэг. Үүний зэрэгцээ ноцтой их хэмжээний ашиг олох зорилготой зөрчлийн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх бөгөөд энэ нь хамгийн хатуу хариуцлага, тэр дундаа торгууль болон хорих ял хүртэл оногдуулах боломжтой байдаг.

Практик дээр барааны тэмдгийн эрх эзэмшигчид захиргааны болон иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг хавсарч ашиглах нь түгээмэл байдаг. Ялангуяа нэг талаас захиргааны журмаар зөрчлийг шуурхай таслан зогсоох, нөгөө талаас эрх эзэмшигчийн эдийн засгийн хохирлыг нөхөн сэргээх зэргээр илүү үр дүнтэй байдаг. Түүнчлэн захиргааны байгууллагын шалгалтаар цугларсан нотлох баримт, хураагдсан бүтээгдэхүүн, шалгалтын тэмдэглэл зэрэг нь иргэний хэргийн шүүхэд нотлох баримтын ач холбогдолтой ашиглагдах боломжтой байдаг тул үр дүнтэй хамгаалалтын стратегийн нэг гэж үздэг.

Түүнчлэн барааны тэмдгийн эрхийг үр дүнтэй хамгаалахын тулд эрх эзэмшигчид өөрийн барааны тэмдгийг бодитоор ашиглаж буйг нотлох баримтыг тогтмол бүрдүүлж, онлайн платформуудаас “зөрчилтэй барааны жагсаалт”-ыг буулгах хамгаалалтын механизмыг ашиглах болон БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газарт барааны тэмдгээ бүртгүүлэх нь практикт өндөр ач холбогдолтой байдаг. Ялангуяа хил дээр хуурамч барааг саатуулах гаалийн хамгаалалт нь экспорт, импортын эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэмжээнүүдийн нэг юм.

Иймд барааны тэмдгийн эрхийг бодитоор хамгаалахын асуудал нь зөвхөн бүртгэл хийлгэх бус, харин эрх эзэмшигч өөрийн барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж байгаа эсэхийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, нотлох баримт цуглуулах зорилгоор зах зээл дээр байнгын ажиглалт хийх, цахим худалдааны платформ болон уламжлалт худалдааны сувгуудад тогтмол мониторинг хийх зэрэг олон талт эрх хамгаалалтын механизмыг уялдуулан хэрэгжүүлэх цогц ажиллагаа гэж ойлгох нь зүйтэй.

Нийтлэл бичсэн: 

С.Дугармаа, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тусгай зөвшөөрлийн дугаар №119

МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар
Холбогдох утас: 77277070-8
Цахим шуудан: patenttmbur@mongolchamber.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19