(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН РЕФОРМ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖИЛИЙГ ДЭМЖИХ ХӨШҮҮРЭГ БОЛНО

2026/03/31 0

МҮХАҮТ-ын Их танхимд өнөөдөр УИХ-ын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон “Бизнес өглөөний цай” уулзалт амжилттай боллоо. Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Түвшин, Р.Батболд, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа болон бусад албаны хүмүүс, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах, хаврын чуулганаар хэлэлцүүлэх хууль эрх зүйн реформын асуудлуудыг хэлэлцсэн юм.

Арга хэмжээг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар модераторлон чиглүүлэв.

Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн үгэндээ бизнесийн орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь өнөөдрийн нэн тэргүүний зорилт болохын зэрэгцээ Засгийн газраас өмнө нь өргөн бариад байсан Татварын багц хууль болон бизнестэй холбоотой хэд хэдэн чухал хуулийн төслийг Ерөнхий сайд эргүүлэн татсан нь эдгээр төслүүдийг дахин нягталж, бизнес эрхлэгчдийн бодит саналыг тусган сайжруулах боломж бүрдэж буйг онцлов.

Уулзалтын үеэр Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр энэхүү шинэчлэлийн гол цөм болох Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг онцолж, Танхимын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргахаар төлөвлөж буйгаа тайлбарлав. Ингэснээр одоогийн Үндэсний болон аймаг, нийслэлийн танхим гэсэн бүтэц дээр эдийн засгийн салбар бүрээр төрөлжсөн "Салбарын танхим" болон гадаад улсад ажиллах төлөөлөгчийн газруудыг нэмж байгуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Салбарын танхимыг тухайн чиглэлийн 50-иас доошгүй аж ахуйн нэгж нэгдэн байгуулах бөгөөд энэ нь салбар бүрийн өвөрмөц асуудлыг төр засагтай мэргэжлийн түвшинд хэлэлцэх бодит "гүүр" болно гэж тэрээр үзэж байна. Түүнчлэн Танхимын удирдлагыг улс төрөөс ангид, бизнесийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх шалгуурыг оруулснаас гадна төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлдэг зарим үйлчилгээг Танхимд гэрээний үндсэн дээр шилжүүлж, хүнд суртлыг халах боломж нээгдэж буйг дурдаад, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар тусгай зөвшөөрлийн тоог 250-аас 205 болгон цөөлж, "Чимээгүй зөвшөөрөх" зарчмыг нэвтрүүлэн, бүх үйл явцыг бүрэн цахимжуулахаар төлөвлөснөө дуулгав. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөөр хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, эд хөрөнгө битүүмжлэх асуудлыг зөвхөн шүүхээр хэлэлцдэг болгож, өмчийн эрхийн хамгаалалтыг эрс чангатгаж байгааг онцолсон юм.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Татварын багц хуулийн төсөл болон Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтийг бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр эдийн засгийн идэвхжилийг дэмжих "5-10-1" хэмээх зарчмыг тайлбарлахдаа, энэхүү реформ нь татвар төлөгчдөд ирэх ачааллыг бодитойгоор бууруулж, бизнесийн орчинд шинэ эрч хүч авчирна гэдгийг онцолсон юм. Тэрээр НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх нь иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж, зах зээл дэх мөнгөний эргэлтийг сайжруулах "гүүр" болно гэдгийг тэмдэглэв. Мөн ХХОАТ-ын шаталсан тогтолцоог халж, жигд 10 хувьд шилжүүлснээр нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчний хөдөлмөрийн үнэлэмжийг хамгаалаад зогсохгүй, далд эдийн засгийг ил гаргах бодит хөшүүрэг болно гэдгийг тайлбарлалаа. Харин уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгон бууруулах нь үндэсний үйлдвэрлэгчид болон ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн асар том боломж олгож, бизнесийн цар хүрээгээ тэлэх, шинэ ажлын байр бий болгох хамгийн том дэмжлэг болохыг Л.Соронзонболд гишүүн онцоллоо.

Уулзалтын хэлэлцүүлгийн хэсэгт бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөгийн эрх зүйн орчинд тулгарч буй бодит хүндрэл бэрхшээлүүдийг нээлттэй илэрхийлж, хуулийн шинэчлэлүүд нь амьдрал дээр хэрхэн хэрэгжих механизмыг нарийвчлах шаардлагатай байгааг санууллаа.

Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн хяналт шалгалтын давхардал, дунд шатны албан тушаалтнуудын үзэмжээрээ шийдвэр гаргадаг байдал нь хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж буйг онцолж, шинээр батлагдах хуулиуд нь эдгээр саадыг бодитойгоор арилгаж, бизнес эрхлэх таатай нөхцөлийг баталгаажуулах ёстойг тэмдэглэв.

Ялангуяа татварын бодлогыг тогтвортой байлгах, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг аливаа үндэслэлгүй халдлагаас хамгаалах асуудалд төр онцгой анхаарах хэрэгтэйг сануулж байлаа.

Оролцогчид асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийг шуурхай, чанартай батлах нь эдийн засгийн идэвхжлийг хангах шийдвэрлэх алхам болно гэдэгт санал нэгдсэнээр уулзалт өндөрлөв.

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05