(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БАРААНЫ ТЭМДГИЙГ ГАДААД УЛСАД ХАМГААЛАХ НЬ: СТРАТЕГИЙН ХАРЬЦУУЛАЛТ

2026/03/31 0

Олон улсын системээр мэдүүлэх үү, эсвэл тухайн улсад шууд мэдүүлэх үү?

Гадаад зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй, эсвэл цаашид олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж буй бизнес эрхлэгчид барааны тэмдгээ хамгаалах стратегийн чухал сонголт тулгардаг. Үүнд: 1) тухайн улсад шууд мэдүүлэг гаргах эсвэл 2) Мадридын системээр дамжуулан нэгэн зэрэг олон улсад мэдүүлэг гаргах. Эдгээр хоёр хувилбарын аль нь илүү оновчтой байх нь тухайн бизнесийн хөгжлийн үе шат, зорилтот зах зээлийн тоо, санхүүгийн боломж, брэндийн стратеги зэргээс шууд хамаарна.

Мадридын олон улсын бүртгэлийн систем

Мадридын олон улсын бүртгэлийн системийг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO) удирдан хэрэгжүүлдэг бөгөөд нэг мэдүүлгээр хэд хэдэн улсад барааны тэмдгийн хамгаалалт авах боломжийг олгодог. Мөн нэг хэл дээр (англи, франц, хятад гэх мэт албан ёсны хэл) мэдүүлэг гаргадаг, орчуулгын болон захиргааны зардлыг бууруулсан, эхний шатанд хуулийн фирм хөлслөх шаардлагагүй ба төлбөр тооцоог нэг валютаар (ихэвчлэн швейцар франк) төлдөг гэх мэт олон улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, эсвэл богино хугацаанд олон зах зээлд нэвтрэх зорилготой компаниудын хувьд цаг хугацаа, зардлын хувьд өндөр үр ашигтай шийдэл болдог.

Үндэсний мэдүүлгийн систем

Үндэсний мэдүүлгийн хувьд бизнес эрхлэгчид, компаниуд нь сонгосон улсынхаа оюуны өмчийн байгууллагад шууд хандана. Энэ тохиолдолд тухайн улсын албан ёсны хэл дээр мэдүүлэг гаргах бөгөөд орон нутгийн хуулийн фирмийг хөлсөлж, тухайн улсын дотоод хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах шаардлагууд үүснэ.

Энэхүү арга нь тухайн зах зээлийн онцлогт тохирсон илүү нарийн стратеги хэрэгжүүлэх, эрсдэлийг тус тусад нь удирдах боломж олгодог.

Хяналт шалгалт ба бүртгэлийн процесс

Мадридын болон үндэсний системийн аль алинд нь барааны тэмдгийн аль алинд нь бүрдлийн шалгалтын стандарт, бүртгэлийн хугацаа, процесс, эрхийн хамгаалалт, хэрэгжилт, маргаан шийдвэрлэлт зэрэг нь нэр заасан (мэдүүлэг гаргах улсууд) улс бүрийн дотоод хууль тогтоомжоор зохицуулагддаг тул эцсийн шийдвэр гаргалтад ялгаа бараг байдаггүй. Гэсэн хэдий ч Мадридын системээр гаргасан мэдүүлгийг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO)-аас урьдчилан шалгаж, баримт бичгийн бүрдлийн шаардлагыг хангуулсны дараа нэр заасан улсуудад дамжуулдаг тул тухайн улсын байгууллагад шууд мэдүүлснээс ойролцоогоор 3–5 сарын дараа хүргэгддэг онцлогтой.

Барааны тэмдгийн бие даасан байдал

Мадридын системийн нэг онцлог нь “үндсэн мэдүүлэг/бүртгэл”-ээс 5 жилийн хугацаанд хамааралтай байдаг (Мадридын хэлэлцээрийн 6-р зүйл). Өөрөөр хэлбэл, мэдүүлгээс хойш эхний 5 жилийн дотор “үндсэн мэдүүлэг/бүртгэл” хүчингүй болох эсвэл бүртгэл цуцлагдах тохиолдолд олон улсын бүртгэл бүхэлдээ хүчингүй болох эрсдэлтэй. Харин үндэсний мэдүүлгийн хувьд ийм хамаарал байхгүй тул тус бүрдээ бие даасан, илүү тогтвортой хамгаалалт бий болгодог.

Төлбөр

Төлбөрийн хэмжээ нь нэр заасан улсын тооноос шууд хамаарна. Тухайлбал, БНХАУ-д барааны тэмдгийг нэг ангилалд шууд мэдүүлэхэд харьцангуй бага зардал буюу ойролцоогоор 35 CHF гарах бол Мадридын системээр зөвхөн БНХАУ-г сонгон мэдүүлэхэд  1003 CHF орчим байна.

Гэвч хэрэв Мадридын системээр БНХАУ, АНУ, ОХУ, Япон, БНСУ, Казакстан гэх мэт олон улсыг хамруулан сонговол нийт зардал нь тус бүрд нь шууд мэдүүлэхтэй ойролцоо болж байв. Иймээс хамрах улсын тоо нэмэгдэхийн хэрээр Мадридын системийн эдийн засгийн болон зохион байгуулалтын давуу тал тодорхой болдог.

Эх сурвалж: https://madrid.wipo.int/feecalcapp/

Аль стратеги тохиромжтой вэ?

Мадридын систем нь олон улсад өргөжин тэлэх зорилготой, таваас дээш улсад барааны тэмдгийн хамгаалалт авах шаардлагатай, аль хэдийн танигдсан брэндтэй бизнесүүдэд илүү тохиромжтой.

Үндэсний мэдүүлэг нь нэг эсвэл цөөн тооны зах зээлд төвлөрч, тухайн улсын онцлогт нийцсэн, уян хатан стратеги хэрэгжүүлэх шаардлагатай бизнесүүдэд илүү оновчтой сонголт болдог.

Эцэст нь, барааны тэмдгийн хамгаалалтын арга замыг сонгохдоо зөвхөн зардал бус урт хугацааны бизнесийн зорилго, эрсдэлийн удирдлага, брэндийн үнэ цэнийг цогцоор нь харгалзан үзэх нь чухал юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19