(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Жижиг дунд үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

2019/09/06 0

Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт бүхнийг жил тутамд дэлгэн үзүүлдэг “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчдийн газрын тэргүүн М.В.Васильев, ОХУ-ын “Бизнес Контакт” ХХК-ний Ерөнхий захирал А.А. Сидоров болон Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дайв Воусин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О.Р.Меена нар оролцлоо.

Үзэсгэлэнг нээж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ,”Бид жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бие дааж лангуу авах боломжгүй бичил бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй тусгай цэг ажиллуулж байна” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцож, үзэсгэлэнд тавигдсан нийслэлийн таван дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээлтэй танилцаж, “Үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр болдог энэ үзэсгэлэн худалдаа нь хувийн хэвшлийнхэнд үзүүлж буй бодит дэмжлэг болсон нэг арга хэлбэр болж буй”-г онцолж байв. Мөн нөгөө талаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулдаг бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн сав баглаа, боодлоос эхлээд чанарын хувьд сайжирч байгаа нь сайшаалтай байна гэв.

Жижиг, дунд,бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 22 дахь жилдээ зохиож буй энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй ААН, Нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ, ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, БНБуриад Улс, БНТува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй ААН, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглээний барааны 11 компани, Балбын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний, Гонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй ААН оролцож байна. 

 “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” Олон улсын үзэсгэлэн 5 дугаар сарын 19-ныг дуустал үргэлжилнэ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/11/16
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2026/11/13
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026/11/13
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
2026/11/13
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
2026/11/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
2026/11/11
“ENTREPRENEUR – 2026
“ENTREPRENEUR – 2026" Шалгаруулалтын материал авч эхэллээ
2026/11/11
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30