(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХҮНСНИЙ ЛАБОРАТОРИУДЫН САЛБАРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/02/12 0

"Хүнсний лабораториудын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчны сайжруулалт" сэдэвт салбарын хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлэг нь хүнсний лабораториудын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, салбарын нэгдсэн санал боловсруулах тал дээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Инно хими лаб ХХК Гүйцэтгэх захирал, Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн дарга М.Энхмандах салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд лабораториудын хамтын ажиллагаа болон эрх зүйн шинэчлэл нэн тэргүүний зорилт болохыг тэмдэглэлээ.

Тэрээр "Хүнсний аюулгүй байдлыг хангах гинжин хэлхээний хамгийн чухал зангилаа нь лабораторийн хяналт юм. Өнөөдөр бидэнд тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна шинжилгээний арга зүйг олон улсын стандартад нийцүүлэх, мэргэшсэн боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах бодит шаардлага тулгарч байна. Цаашид хүнсний лабораториудын бие даасан байдлыг хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлснээр бид дотоодын төдийгүй экспортын бүтээгдэхүүний чанарыг шинэ шатанд гаргах боломжтой" хэмээн онцлов. Мөн хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн санал, зөвлөмжүүдийг холбогдох хуулийн төсөл, бодлогын баримт бичигт тусгуулахаар шийдвэр гаргах түвшний байгууллагуудад хүргүүлэхээ илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад ISO/IEC 17025 стандарт болон олон улсын Codex Alimentarius, FAO/WHO-ийн шаардлагад нийцсэн, шинжилгээний үр дүн нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх алсын харааг танилцууллаа. Үүний хүрээнд лабораторийн үндэсний сүлжээ (National Laboratory Network) болон мэдээллийн нэгдсэн систем (National LIMS) байгуулах, хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэх зэрэг стратегийн зорилтуудыг тодорхойлов.

Хэлэлцүүлгийн хаалтад МҮХАҮТ-ын ГСТАХГ-ын дарга М.Очирбат оролцож, Танхимын дэргэд салбар бүрийн төлөөллийг багтаасан 18 зөвлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг онцлоод эдгээр зөвлөлүүд нь төр, хувийн хэвшлийн гүүр болж, тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, хүнсний лабораториудын чадавхыг сайжруулах санал санаачилгыг танхимын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12