(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХЯТАД МОНГОЛ 2 УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН В2В УУЛЗАЛТ” БОЛЛОО

2026/01/09 0

“Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хятад Монгол 2 улсын бизнес эрхлэгчдийн В2В уулзалт” амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн юм.

Нээлтэд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар оролцон, “Энэ удаагийн уулзалт нь Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийг холбох, харилцан туршлага солилцох, бодит хөрөнгө оруулалтыг дэмжих чухал талбар болж байна” хэмээн онцоллоо. Тэрбээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхэд ийнхүү тогтмол уулзалт, хэлэлцүүлэг чухал ач холбогдолтойг хэллээ.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа уул уурхайн салбарт голчлон төвлөрч байгаа бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн нь үүнийг баталж байна. Гэхдээ хамтын ажиллагаа зөвхөн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, хүнсний салбарт ч бодит ахиц гарч, Засгийн газруудын бодлогын уялдаа сайжирч, төрийн байгууллага хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа нь чухал байна.

Гэхдээ Монгол Улс татварын тогтолцоог тогтвортой, ойлгомжтой болгох, хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн хүчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийн орчныг нийтэд нь сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Ийм өөрчлөлтүүд хийгдвэл хоёр улсын худалдааны хэмжээ цаашид нэмэгдэж, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү өргөжинэ гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа. 

Арга хэмжээнд Монголын 230 компани, Хятадын 60 компани оролцож, хамтын ажиллагааны бодит боломж, бизнесийн түншлэлийг хэлэлцсэн бөгөөд хоёр орны нээлттэй, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам боллоо.

Монгол, Хятадын хоорондын экспорт, импортын хэмжээ 16.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь манай улсын нийт гадаад худалдааны 80 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд энэхүү дүн 1 тэрбум ам.доллараас 16 тэрбум ам.доллар хүртэл өссөн дүнтэй байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06