(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

​​​​​​ “ENTREPRENEUR-2025” ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2025/12/24 0

Монголын бизнесийн салбарын шилдэг энтрепренёр, аж ахуйн нэгжүүдийг салбар бүрээр шалгаруулсан “ENTREPRENEUR-2025” шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ыг Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн үгэндээ, энэхүү арга хэмжээ нь бизнесийн салбарт өндөр амжилт гаргасан аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, эдийн засгийн өсөлт, салбарын хөгжилд манлайлсан байгууллагуудыг олон нийтэд сурталчлах зорилготой болохыг онцлов. Мөн сүүлийн жилүүдэд олон хүнд сорилтыг давж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, энэхүү шалгаруулалтад 95 аж ахуйн нэгж 152 материал ирүүлснээс, 11.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2.4 их наяд төгрөгийн татвар төлж, 7,600 гаруй ажлын байр шинээр бий болгож, компанийн 345.7 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагад зарцуулсан бизнес эрхлэгчдийн амжилтыг үнэхээр бахархмаар байгааг дурдлаа. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд аялал жуулчлал, барилга, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, мэдээлэл технологи, санхүү, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн голлох салбаруудын манлай компаниуд тодорсон юм.

Эдгээр аж ахуйн нэгжүүд нь салбартаа тэргүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулж, тогтвортой ажлын байр бий болгож, татварын орлогыг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Мөн тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч, инновац нэвтрүүлэгч, бүс болон орон нутгийн энтрепренёрүүд шалгарч, байгальд ээлтэй технологи, үр ашигтай үйлдвэрлэлийн менежментийг нэвтрүүлснээр цэвэр орчин, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжиж буйгаа харууллаа.

Шагнал хүртсэн компаниуд нь хүний нөөцийн хөгжлийг дэмжиж, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа тасралтгүй сайжруулж буйгаараа онцлог юм.

Үүний зэрэгцээ татварын орлогоор дамжуулан орон нутгийн төсөв, нийгмийн үйлчилгээний санхүүжилтэд эерэг нөлөө үзүүлж байна.

“Гран При” Алтан Меркури шагналыг ТЭСО ГРУПП хүртлээ. ТЭСО Групп өдгөө 30 жилийн турш хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирлээ. 2025 онд тус компани нь: Үйлдвэрлэлийн салбарт “Олон улсын жишиг экспортын үйлдвэрийн бүс” байгуулах томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлсэн бөгөөд Барилга, бүтээн байгуулалтын чиглэлд дулаан тусгаарлалтын дэвшилтэт шийдэл бүхий “Евро Базальт” дулаалгын материалын үйлдвэр ашиглалтад оруулсан байна. Мөн Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн Монголын анхны ногоон барилгын “Скай Парк Плаза” төслийг эхлүүлснээс гадна Хөрөнгө оруулалт, технологийн салбарт дэлхийн 57 улсад аюулгүй, найдвартай такси үйлчилгээ авах шинэ боломжийг бүрдүүлсэн “Tino” супер аппликейшныг нэвтрүүлсэн амжилттайгаар ажиллаж байна. 

“ГРАН ПРИ” Алтан Меркури шагнал – ТЭСО ГРУПП

АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛ ӨРГӨМЖЛӨЛ МӨНГӨН МЕРКУРИ /CACCI/ ШАГНАЛ: Мобиком Корпораци ХХК

ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ            

  1. Энержи Ресурс ХХК
  2. Цэцэнс Майнинг энд Энержи ХХК
  3. Грийн групп ХХК
  4. ХААН Банк
  5. Номин Холдинг ХХК
  6. М-Си-Эс Кока-Кола ХХК
  7. Скай Хайпермаркет ХХК
  8. Очирдагинас ХХК
  9. Жүр Үр ХХК  
  10. Сүү ХК​​​​​​​

ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖҮҮД

Аялал жуулчлалын Энтрепренёр - Жамоторабэрү ХХК

Барилга, бүтээн байгуулалтын Энтрепренёр - Цэцэнс Майнинг энд Энержи ХХК

Барилга угсралтын Энтрепренёр - М-Си-Эс Проперти ХХК

Бичил бизнес эрхлэгч Энтрепренёр – Царамтайн Арвай ХХК

Жижиг дунд бизнес эрхлэгч Энтрепренёр – Бага рашаант ХХК

Хойд бүсийн Жижиг дунд бизнес эрхлэгч Энтрепренёр – Их Азар ХХК

Гарааны бизнес эрхлэгч Энтрепренёр – Текстрим ХХК

Инновац нэвтрүүлэгч Энтрепренёр - Айсмарк ХХК, Зангиа Портал ХХК

Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч Энтрепренёр –Платинум Ланд ХХК

Мэдээлэл технологийн Энтрепренёр – Скайтел ХХК

Банкны Энтрепренёр – Хаан Банк

ББСБ-ын Энтрепренёр - Бичил Глобус Финанс ББСБ

Даатгалын Энтрепренёр - Практикал даатгал ХХК

Тээвэр логистикийн Энтрепренёр - Тотал Дистрибюшин ХХК

Хүнс үйлдвэрлэгч Энтрепренёр - Милко ХХК, Монос Хүнс ХК

Хөнгөн үйлдвэрийн Энтрепренёр - Гоёл кашмер ХХК, Чиглэл ХХК

Хүнд үйлдвэрийн Энтрепренёр - Цэнгазар ХХК

Худалдааны Энтрепренёр – Номин Тав Трейд ХХК

Экспортлогч Энтрепренёр - Xанбогд Кашимер XXК, Норд Роуд XXК

Импортлогч Энтрепренёр - БСБ Мебель ХХК, Нано Интернэйшнл ХХК

Үйлчилгээний Энтрепренёр - Бльюмон ХХК

Хөдөө аж ахуй Энтрепренёр - Мэтагро ХХК

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР

Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч – Монцемент Билдинг Материалс ХХК

Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч –  Монполимет ХХК,  Хан Алтай ресурс ХХК         

Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч - Юргана Индастри ХХК                                                                     

БҮС ОРОН НУТГИЙН ЭНТРЕПРЕНЁР

Баруун бүсийн Энтрепренёр - Вестерн Холд ХХК

Төвийн бүсийн Энтрепренёр – Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК

Хойд бүсийн ЖДБ эрхлэгч Энтрепренёр – Их Азар ХХК


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05