(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ПАРАЛЛЕЛЬ ИМПОРТЫН ОЙЛГОЛТ БА ОЛОН УЛСЫН ЖИШИГ

2025/11/20 0

Монгол Улсад параллель импортын хууль эрх зүйн орчин бүрдээгүй хэвээр байгаа нь бизнесийн орчин төдийгүй хэрэглэгчийн эрх ашигт бодит эрсдэл учруулж байгааг МҮХАҮТ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Тус хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газар, Гаалийн ерөнхий газар болон импортлогч компаниудын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудал, гарах гарцын талаар ярилцав.

Параллель импорт буюу grey market нь бүтээгдэхүүнийг албан ёсны эрх эзэмшигчийн (үйлдвэрлэгч эсвэл дистрибьютер) зөвшөөрөлгүйгээр өөр улсын зах зээлээс худалдан авч, гуравдагч этгээд өөр улсад дахин борлуулах үйл ажиллагааг хэлдэг. Олон улс оронд энэ асуудлыг хуулиар нарийн зохицуулж, зарим төрлийн бараанд хориглох, тодорхой салбаруудад хязгаарлалт тогтоох, эсвэл тодорхой нөхцөлтэйгөөр зөвшөөрөх зэрэг бодлого хэрэгжүүлдэг.

Харин Монгол Улсад уг асуудлыг зохицуулсан нэгдсэн бодлого өнөөг хүртэл бүрдээгүй байна. Энэ нь төрийн худалдан авалтын тогтолцоо болон импортын үйл ажиллагаанд зөрүүтэй байдал бий болоход нөлөөлжээ.

Төрийн худалдан авах ажиллагаанд параллель импортын бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрөхгүй жишиг тогтсон бол энгийн болон тусгай зөвшөөрөлтэй импортод эсрэгээрээ бараа бүтээгдэхүүнийг параллель импортоор оруулах боломж нээлттэй байдаг. Ийнхүү хоёр өөр үнэлэмж, хоёр өөр практик зэрэгцэн оршиж буй нь бизнес эрхлэгчдийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж, салбар хоорондын уялдаа холбоог алдагдуулж байна.

Оюуны өмчийн газрын зүгээс өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй нөхцөлд импортлогч компаниуд үйлдвэрлэгчтэй байгуулдаг дистрибьютерийн гэрээг илүү нарийн болгох, ялангуяа барааны тэмдэг ашиглахтай холбоотой заалтыг тодорхой тусгах замаар өөрийн эрх ашгаа хамгаалах боломжтойг онцоллоо.

Мөн Гаалийн ерөнхий газраас оюуны өмчийн зөрчилтэй барааг хилээр нэвтрүүлэх хяналтын механизмыг танилцуулж, экспортын онцгой эрхийн гэрээний бүртгэл дуусаж, удахгүй импортын болон дистрибьютерийн гэрээг цахимжуулж эхлэх талаар мэдээлэв. Энэ нь цаашид барааны гарал үүслийг тодорхой болгох, зах зээлд орж ирж буй бүтээгдэхүүнийг илүү хяналттай болгох ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19