Төрийн үйлчилгээний хураамжийг цахимаар төлөх зааварчилгаа

Цахим татварын систем ашиглан улсын тэмдэгтийн хураамж төлөх зааварчилгаа
Оюуны өмчийн эрхийг сунгуулах, патент, барааны тэмдгийн гэрчилгээ авах, лицензийн гэрээ бүртгүүлэх зэрэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан хураамж төлнө. Үүнийг Оюуны өмчийн газарт биечлэн очиж төлбөрийн картаар төлөх, аль эсвэл www.itax.mta.mn цахим татварын системд нэвтэрч төлөх боломжтой.

Оюуны өмчийн газрын E-filing цахим системийн нэвтрэх эрхтэй бол itax.mta.mn татварын системээр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримтыг илгээхэд илүү тохиромжтой юм.
Нийтлэл бичсэн: С.Дүүрэнжаргал
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Тусгай зөвшөөрлийн дугаар №068
МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар
Утас: 77277070-8
Email: patenttmbur@mongolchamber.mn
