(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТОП-100 КОМПАНИУД ТОДОРЛОО

2025/07/03 2

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан алдаршууллаа. 

Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлж, шагналыг Монгол улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нар гардуулан өглөө. 

Монгол улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр өргөмжилдөг 2024 оны “ТОП 100 ААН”-ээр шалгарсан эрхэм хүндэт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2022 онд 5,000 ам.долларыг давж, 2023 онд 5,875 ам.доллар, 2024 онд 6,898 ам.долларт тус тус хүрлээ. Өнгөрсөн 2024 онд Монгол Улсын эдийн засаг 4.9 хувиар өсөж, ДНБ оны үнээр 80 их наяд төгрөгт хүрлээ. Эрхэм хувийн хэвшил, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч та бүхний борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим хувьтай тэнцэж, татварын орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн нь улс орны эдийн засаг ийнхүү өсөж, нэмүү өртөг бүтээж, олон мянган хүнийг ажлын байраар хангахад онцгой хувь нэмэр оруулж, чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэж байна гэлээ.

Монгол улсын 2024 оны ТОП-100 ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр өсөж 7.6 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 28 хувь болж байна. ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 4.5 их наяд төгрөгөөр өсөж 54.9 их наяд хүрсэн нь ДНБ-ийн 69 хувьтай дүйж байна. Эдгээрт ажиллагсдын тоо 87.5 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6.5 хувьтай тэнцэж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Монгол улсын 2024 оны ТОП 100 ААН-ийн жагсаалтад эрэмбэлэгдсэн  аж ахуйн нэгжүүдийн удирдлага, хамт олонд МҮХАҮТ-ын удирдах зөвлөл, тэргүүлэгчид, нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн ба бодлогын тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн манлайлал, санаачилга, оролцоо ихээхэн чухал бөгөөд бизнесийн ба салбарын нийтлэг эрх ашгийн төлөөх аливаа үйл ажиллагааг танхимын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлээд бизнесийн амжилт хүсье гэв. 


Мөн 2024 оны ТОП-100 ААН-ийн эрэмбийн топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүүгийн салбарууд удаалсан бол  хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг 14 аж ахуйн нэгж багтсан нь ТОП-100 ААН-ийн эрэмбэд хамгийн олон нээлттэй хувьцаат компани багтсан бөгөөд  гадаадын хөрөнгө оруулалттай 27, үүнээс экспорт хийдэг 25 аж ахуйн нэгжийн 5 нь уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог байна.

СЭТГҮҮЛ ҮЗЭХ


Шилдэг 100-д төрийн өмчит компани байх зохимжгүй, учир нь тэд төрөөс санхүүжилтийг шууд авч байна. 100 хувь хувийн байгууллага байх нь зүйтэй. Энэ байгууллагад үзүүлэх татварын хөнгөлөлт, урамшуулал маш муу байна
Зочин
Шилдэг зуун байгууллагад банкуудыг оруулдаг бол тэнэг асуудал , мөнгө хүүлэлтийг төгс утгаар нь хийж байгаа , үндсэн чиг үүргийнхээ хажуугаар бусдын бизнесийг булааж байдаг байгууллагууд
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25