(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Гадаад үзэсгэлэн, экспод шинэ загвар, бүтээгдэхүүнээр оролцож буй бизнес эрхлэгчдэд

2025/03/26 0

Энэхүү нийтлэлийг Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “Дэлхийн экспо 2025”-той холбогдуулан нийтэлж байгаа бөгөөд тус экспод шинэ загварын бараа, бүтээгдэхүүнээр (шинэ бүтээлийн патент, ашигтай загварын патент, бүтээгдэхүүний загварын патент зэргээр оролцож байгаа) оролцох бизнес эрхлэгч Танд дараах оюуны өмчийн зөвлөмжийг хүргэе.

МУ-ын Оюуны Өмчийн Газарт (ОӨГ) патентаа бүртгүүлсэн эсвэл бүртгүүлэхээр төлөвлөж байгаа бол Патентын тухай хуульд “цоо шинэ байх” шалгуурыг тавьдаг. “Цоо шинэ байх” шалгуурт мэдүүлэг гаргагч өөрөө эсвэл бусад этгээд Монгол Улс болон гадаад улсад патентаа мэдүүлэхээс өмнө дараах нөхцлүүдийг хангасан байхыг шаарддаг. Үүнд:

  • аман болон бичгэн хэлбэрээр нийтэд зарлаагүй байх;
  • бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулаагүй байх;
  • зар сурталчилгаа хийгээгүй байх зэргийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл та бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэснийхээ дараагаар ОӨГ-т мэдүүлэг гаргаж байгаа бол патентын цоо шинэ гэх шалгуурыг хангахгүй юм.   

Гэхдээ зарим онцгой тохиолдолд бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд сурталчлан борлуулсан боловч цоо шинэ гэсэн шалгуурыг авч үлдэх боломжийг Патентын тухай хуулийн 21 дүгээр зүйлд тусгасан байдаг. Энэ бол “үзэсгэлэнгийн давамгайлах огноо” гэх ойлголт юм. Хэрэв Парисын конвенцын, эсхүл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг улсын нутаг дэвсгэрт зохиогдох албан ёсны үзэсгэлэн, экспод шинэ загварын бараа бүтээгдэхүүнээр оролцсон бол үзэсгэлэнгийн давамгайлах огноог ашиглан, патентаа “цоо шинэ” гэх шалгуурт тооцуулж болно. Харин давамгайлах эрхийг эдлэхийн тулд Патентын тухай хуульд заасан дараах хугацааг баримтлах шаардлагатай.  

  • Мэдүүлэг гаргагч нь Парисын конвенцын, эсхүл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан албан ёсны болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын үзэсгэлэнд шинэ бүтээл, ашигтай загварыг нийтэд дэлгэсэн бол нийтэд дэлгэсэн өдрөөс хойш 12 сарын дотор үзэсгэлэнгийн давамгайлах эрх хүсэж болно.
  • Мэдүүлэг гаргагч нь Парисын конвенцын, эсхүл Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан албан ёсны болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын үзэсгэлэнд бүтээгдэхүүний загварыг нийтэд дэлгэсэн бол нийтэд дэлгэсэн өдрөөс хойш 6 сарын дотор үзэсгэлэнгийн давамгайлах эрх хүсэж болно.

Жишээ нь А компани 2025 оны 4-р сарын 22-ны өдөр Японы “Дэлхийн экспо 2025”-д шинэ загварын бүтээлээ нийтэд дэлгэсэн гэж үзвэл та 2025 оны 10-р сарын 22-ны өдрийн дотор ОӨГ-т патентын мэдүүлгийг гаргахдаа үзэсгэлэнгийн давамгайлах огноог ашиглан, 2025 оны 4-р сарын 22-ны өдөр ОӨГ-т мэдүүлэг гаргаснаар тооцуулж болох юм.

Иймд олон улсын гэрээ, конвенци, дотоодын хууль тогтоомжид заасан боломжуудыг бизнес эрхлэгч та өөрт ашигтайгаар ашиглаж, оюуны өмчөө хамгаалахыг зөвлөе.

Нийтлэл бичсэн: С.Дугармаа
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Тусгай зөвшөөрлийн дугаар №119

МҮХАҮТ-ын Оюуны өмчийн төв
Утас: 77277070-8
Email: patenttmbur@mongolchamber.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19