(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Барааны тэмдгийн хүчинтэй хугацааг Хуульд заасан хугацаанд сунгуулаагүй бол оюуны өмчийн онцгой эрх дуусгавар болно

2025/03/19 0

Монгол Улсын хуульд барааны тэмдгийн эрхийн хүчинтэй байх хугацааг 10 жил гэж заасан бөгөөд хэрэв та 2015 онд барааны тэмдгээ бүртгүүлсэн бол энэ ондоо багтаан барааны тэмдгийн онцгой эрхийг сунгуулах шаардлагатай юм. Бусад оюуны өмчийн төрлөөс (зохиогчийн эрх, хамаарах эрх, шинэ бүтээлийн патент, ашигтай загварын патент, бүтээгдэхүүний загварын патент гэх мэт) ялгаатай нь барааны тэмдгийн хүчинтэй байх хугацааг 10 жилд тутамд сунгах бололцоотой байдаг нь танд барааны тэмдгийг 10, 20 жил, цаашлаад 50, 60 жил ч оюуны өмчийн онцгой эрхтэйгээр эзэмших боломжийг олгоно.

Тэгвэл та барааны тэмдгийн хүчинтэй хугацааг сунгуулахын тулд энэ тухай хүсэлтийг заавал МУ-ын Оюуны өмчийн газарт хүргүүлэх шаардлагатай ба ингэхдээ Хуулийн хугацаанд багтаах ёстойг мартуузай.  

Барааны тэмдгийн хүчинтэй хугацааг дуусгавар болох сүүлийн нэг жилийн дотор, эсвэл хугацаа дуусгавар болсноос хойш хөнгөлөлтийн 6 сарын хугацаанд сунгах боломжтой.

Хүчинтэй хугацааг барааны тэмдгийн гэрчилгээнээс харах боломжтой бөгөөд хэрэв гэрчилгээнээс харах боломжгүй тохиолдолд МҮХАҮТ-ын Оюуны өмчийн төвийн patenttmbur@mongolchamber.mn хаягт барааны тэмдгийн төлөв шалгуулах тухай хүсэлтийг илгээж цаг алдалгүй мэдээлэл, зөвлөгөө аваарай. Ингэхдээ барааны тэмдгийн эрх эзэмшигчийн нэр, барааны тэмдгийн нэр, улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн дугаар зэргийг дурдана уу.

 

Нийтлэл бичсэн: С.Дугармаа
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Тусгай зөвшөөрлийн дугаар №119

 

МҮХАҮТ-ын Оюуны өмчийн төв
Утас: 77277070-8
Email: patenttmbur@mongolchamber.mn


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ISO/IEC 17025:2017 СТАНДАРТЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ 6 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СТАНДАРТЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ 6 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/11/25
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД “ТЭСО ФҮҮДС ПАРК”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД “ТЭСО ФҮҮДС ПАРК”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026/11/25
МҮХАҮТ-ын 11 дүгээр сарын онцлох үйл явдлын тойм
МҮХАҮТ-ын 11 дүгээр сарын онцлох үйл явдлын тойм
2026/11/23
ЗҮҮН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО
ЗҮҮН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО
2026/11/23
«Шинэ Узбекистан: Дэлхийн зах зээлийн уулзвар» олон улсын бизнес форумд оролцохыг урьж байна.
«Шинэ Узбекистан: Дэлхийн зах зээлийн уулзвар» олон улсын бизнес форумд оролцохыг урьж байна.
2026/11/23
"SEVEN NUGA RESORT" ХҮЛЭЭН АВАЛТ, ШИНЭ ЖИЛИЙН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ
2026/11/19
МҮХАҮТ Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөр эрхлэлтийн форумд оролцлоо
МҮХАҮТ Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөр эрхлэлтийн форумд оролцлоо
2026/11/19
ОХУ-ЫН КУЗБАССЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ-ААС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН КУЗБАССЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ-ААС БИЗНЕС САНАЛ
2026/11/18
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/11/16
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2026/11/13
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026/11/13
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
2026/11/13
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
2026/11/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
2026/11/11
“ENTREPRENEUR – 2026
“ENTREPRENEUR – 2026" Шалгаруулалтын материал авч эхэллээ
2026/11/11
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06