(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо

2024/11/28 5

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Уран Ган-UG Palace Event Hall”-д болж өндөрлөлөө. Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгож, шинэ Ерөнхийлөгчөөр “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Одыг сонголоо. 

Ерөнхийлөгчид нэр дэвшихээр есөн хүн материалаа ирүүлсэн. Тодруулбал,

1. Ш.Төмөрсүх “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал

2. Т.Дүүрэн   “ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

3. Ц.Баатарсайхан “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал

4. Ш.Отгон-Өлзий “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн

5. Б.Лхагважав  “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал

6. Б.Лакшми “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

7. Ц.Майдар “АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал

8. Д.Бямбасайхан   “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал

9. Л.Төр-Од  “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Улмаар “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан, “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн Ш.Отгон-Өлзий нар нэрээ татсанаар долоон хүний дунд өрсөлдөөн боллоо. Нэр дэвшигчид тус бүртээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, аж ахуйн нэгжүүд нэр дэвшигчдээс асуулт асуув. Энэ үеэр өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн бие төлөөлөгчөөрөө дамжуулан видео бичлэгээр мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбараа хийсэн юм. 

Ийнхүү санал хураалтад МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй, саналын эрхтэй 700 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, саналаа өгөв. Улмаар долоон хүнээс “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од санал өгсөн гишүүдийн 37 хувь, “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан 27 хувиар хамгийн олон санал авсан юм. Улмаар нийт саналын эрхтэй гишүүдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул хамгийн их санал авсан хоёр хүний дунд дахин санал хураалт явууллаа. 

Ингээд дахин санал хураалтад 512 гишүүн оролцсоноос “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од 276 хүний санал авч, 54 хувийн саналаар ялалт байгуулж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч боллоо. Харин “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан 236 хүний санал авсан юм. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм.

Иргэн
Иргэн хүний нүдээр Зөв сонголт хийжээ гэж харж байна. Шинэ Ерөнхийлөгчид амжилт хүсэе, Аль нэг намын эрх ашиг бус бүх гишүүн байгууллагынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан зөв бодлого, үнэнч шударга шийдвэр гаргаж зөв удирдлагаар хангаж ажиллах байх гэж итгэж байна.
Бм Фүүдс ХХК Гүйцэтгэх захирал Б.Содмандах
Шинэ ерөнхийлөгч ажилаа сайн хийж гишүүн байгууллагын эрх ашиг хууль эрх зүйн байдлийг төлөөлж, хангаж ажиллана гэж итгэж байна. Амжилт хүсье.
Бм Фүүдс ХХК Гүйцэтгэх захирал Б.Содмандах
Шинэ ерөнхийлөгч ажилаа сайн хийж гишүүн байгууллагын эрх ашиг хууль эрх зүйн байдлийг төлөөлж, хангаж ажиллана гэж итгэж байна. Амжилт хүсье.
Хувийн хэвшлийн дундын эрх ашгийг нь хамгаалах зориулалттай,байгууллагынх нь удирдлагыг МАН авчхаж байгаа юм уу? Энэ Төр-Од чинь МАНы даргын зөвлөх биз дээ? Үхсэн сонгууль болгоныг будлиулдаг болж...
Зөв сонголт болжээ. Баатарсайхан ялсан бол Зах зээл биш Монопольчлол мандтугай болох байлаа. Шинэ ерөнхийлөгчид амжилт хүсье 👍💯
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06