(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Монгол-Туркменистаны бизнес форум" Ашхабад хотод амжилттай боллоо

2024/10/13 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум", бизнес эрхлэгчдийн уулзалт Ашхабад хотод боллоо. 

​Тус форумыг нээж МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Туркменистаны ХАҮТ-ын дарга Мерген Гурдов, Туркменистаны нэхмэлийн аж үйлдвэрийн сайд Нурмухаммет Оразгельдыев, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр нарын хүмүүс үг хэлсэн юм.

Мөн Туркменистан, Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломжуудыг энэ үеэр хэлэлцэв. Тухайлбал, Туркменистан, Монголын тээвэр, логистикийн салбарын чадавхи, хоёр орны экспорт-импорт, хөрөнгө оруулалтын боломжууд зэрэг сэдвийн хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдэд танилцуулга хийж, бизнес уулзалтууд боллоо. Монголын талаас 40 гаруй, Туркменистаны талаас 40 гаруй аж ахуйн нэгж оролцсон уг форум нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн чухал арга хэмжээ болсон байна.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "Монгол-Туркменистаны бизнес форум"-ыг нээж хэлсэн үгэндээ "Өнөөдрийн арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж, Монголын бизнесийн салбарын төлөөлөл биднийг халуун дотноор хүлээн авч байгаа Туркменистан Улсын Гадаад харилцааны яам болон Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд гүн талархлаа илэрхийлье.

Энэхүү арга хэмжээнд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ бизнес боломжуудыг судлах, хөрөнгө оруулалтын харилцаагаа өргөжүүлэх зорилгоор Монгол Улсаас хийн хоолой, худалдаа, үйлдвэрлэл, газрын тосны салбарын нийт 44 ААН-үүд мөн Туркменистан улсын 40 гаруй ААН оролцож байна. Энэхүү арга хэмжээнд хоёр улсын бизнес эрхлэгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож байгаа нь манай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэл сонирхол, боломж бололцоо маш их байгааг илтгэн харуулж байна.

Бид өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Энэхүү санамж бичиг нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны санаачлагыг дэмжих зорилго бүхий хамтын ажиллагааны механизм байх юм.

Цаашид МҮХАҮТ-ын зүгээс эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, худалдааны тэнцлийг хангах, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нягт хамтран ажиллах болно. Монгол улс, Туркменистан хоорондын логистикийн боломжуудыг нээх нь хоёр улсын эдийн засагт үр ашигтай. Монгол, Туркменистан хоорондын тээвэрлэлтийн шинэ маршрутуудыг бий болгох нь хоёр улсын географийн байрлал болон авто зам, төмөр замын сүлжээг ашиглан богино хугацаанд тээвэрлэх боломжтой. Логистикийн төвүүдийг байгууснаар энэ нь бараа бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд хадгалах, ялгах, тээвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна." гэсэн юм. 

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/18
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
Монголын Арбитрын өдөр - 2026 олон улсын хурал боллоо
2026/09/18
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, 108 АЖ АХУЙН НЭГЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/18
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
МОНГОЛ–ХЯТАД–ОРОС: БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026/09/17
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ–ХЯТАД–ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
2026/09/17
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР, БООМТ, ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА
2026/09/10
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ОХУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 33 КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/09/09
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МОНГОЛ, МОНТЕНЕГРО УЛС ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/09/09
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
ТӨК-УУДЫН ТУЗ-ИЙН ҮР НӨЛӨӨГ БЭХЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, АРГА ШИЙДЭЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/07