Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нэг гишүүнд нэр дэвшигчийг нээлттэй сонгон шалгаруулж байна
2025/10/15 0

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн төлөөллийн байгууллага нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нэг гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахаар заасан. Үүний дагуу, МҮХАҮТ нь ажил олгогчийн төлөөллийн байгууллагын хувьд сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Сонирхсон, шаардлага хангасан оролцогч та доорх жагсаалтын дагуу материалаа бүрдүүлэн policy@mongolchamber.mn и-мэйл хаяг руу 2025 оны 11 дүгээр сарын 01-ний дотор ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн байх;
- Хууль эрх зүй, санхүү, эдийн засаг, удирдахуйн ухаан, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй байх /бүх төрлийн тэтгэвэр авагч хамаарахгүй/;
- Хувь хүний ёс зүй, нэр хүнд нь Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалттай зөрчилдөхгүй байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь /гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт/;
- Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллах зорилго, хийх ажил, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн хүсэлт;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хувь хүн өөрийн болон төлөөлсөн байгууллагын/;
- Цээж зураг /4х3 хэмжээтэй 2 хувь/;
Холбоо барих ажилтан: Ц.Ариунжаргал /86810485/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нэг гишүүнд нэр дэвшигчийг нээлттэй сонгон шалгаруулж байна.
Шинээр элссэн гишүүн байгууллагууд
Арга Хэмжээ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
11
11 сар
ЧАНАРЫН МЕНЕЖЕРИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
16
11 сар
УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГАЛТ
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“Тайпэйн олон улсын барилгын материалын үзэсгэлэн-2026” үзэсгэлэн
Сүүлд нэмэгдсэн мэдээ