(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Б.Саруул: Эмэгтэй экспортлогчдын тоог нэмэхэд МҮХАҮТ гүүр болно

2025/05/14 3

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул: Эмэгтэй экспортлогчдын тоог нэмэхэд МҮХАҮТ гүүр болно

МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ чадавхжуулах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

МҮХАҮТ нь олон улсын байгууллагатай хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих олон төсөл хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Бид НҮБ, Азийн сан, Европын холбоо, Дэлхийн худалдааны төв зэрэг байгууллагатай хамтран олон эмэгтэйчүүдийн бизнесийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. 2025 оны хувьд бидний хэрэгжүүлэх онцлох төсөл бол Дэлхийн худалдааны байгууллага, Олон Улсын Худалдааны төвтэй хамтран хэрэгжүүлэх “Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих” сангийн төсөл юм. Уг төслийн хүрээнд МҮХАҮТ нь хоёр жилийн хугацаанд нийт нэг сая ам.долларыг эмэгтэй эзэмшигчтэй, эмэгтэй захиралтай 100 компанид буцалтгүй тусламжаар олгох, сургах, зарцуулалтад хяналт тавьж, улмаар ажлын байр нэмэгдүүлэх, улсынхаа экспортыг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулах юм.

Түүхээс дурдвал Дэлхийн худалдааны байгууллага, Олон Улсын Худалдааны төвийн хамтын санаачилгын хүрээнд “SheTrades” санаачилга олон улсад 2015 онд эхэлсэн. Энэхүү санаачилга нь худалдаагаар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, бизнесийн эко системийг бий болгох, хамтын түншлэлийн сүлжээ үүсгэх, хүртээмжтэй бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой үүссэн. Энэхүү санаачилгын  үр дүнд дэлхийн 30 орны гурван сая эмэгтэйг дэлхийн зах зээлтэй холбож, тэдний эдийн засгийн амьдралыг өөрчилжээ.

ОУХТ-ийн дэргэдэх “SheTrades” төвийг 2018 оноос хойш дэлхийн улс орнуудад байгуулж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд Монгол Улсад 2023 оны зургаадугаар сард МҮХАҮТ-ын дэргэд “SheTrades Mongolia Hub”  дэлхийн 14 дэх төвийг байгуулсан. Тус төвийн зорилго нь эмэгтэйчүүдийг олон улсын сүлжээнд холбох, эмэгтэйчүүдийн чадавхыг дээшлүүлэх, бэхжүүлэх, зөвлөгөө мэдээллээр хангах, санхүүгийн хүртээмжийг бий болгоход оршиж буй юм.

“SheTrades Mongolia Hub” өнгөрсөн хугацаанд ямар сургалтууд хийсэн бэ?

Дэлхийн 21 улсад үйл ажиллагаа явуулж буй “SheTrades Mongolia Hub” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн контентоор “Брэндинг ба Дижитал Маркетинг”, “Цахим бизнесийг олон улсын түвшинд гаргах нь”, “Хил дамнасан гэрээ хэлэлцээр” болон бусад сэдвүүдээр чадавхжуулах сургалтуудыг хийсэн. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын түншлэлийг бий болгох зорилгоор нэтворкинг арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “SheTrades Mongolia Hub” нийт 1000 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэж чаджээ.

“SheTrades Hub”-аар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийнхээ эдийн засгийн тогтвортой оролцоог нэмэгдүүлэн,  бүс нутгийн экспортын сүлжээнд өрсөлдөх чадварыг улам чадавхжуулан “хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх”-ийн төлөө хамтран ажиллахыг зорьж байна.

WEIDE сан

Цахим Эдийн Засаг дахь Экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих
WEIDE сангийн дэмжлэгт төсөлд цахим өргөдөл нээлттэй хүлээн авч байна.

WEIDE сан нь эмэгтэй  бизнес эрхлэгчдийг  цахим худалдаанд идэвхтэй оролцуулах, чадавхжуулах, өсөлтийг дэмжих санхүүгийн болон сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилготой юм.

Дижитал платформыг ашиглах нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд дотоодын болон олон улсын зах зээлд нэвтрэх, ажлын уян хатан зохицуулалт хийх боломжуудыг олгохоос гадна жендерийн тэгш байдлыг хангах эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

WEIDE сан

Монгол Улсын хэмжээнд эмэгтэй удирдлагатай байгууллагын тоо хэд вэ?

“Бизнес эрхлэлт ба жендэр 2023” судалгаанаас харахад Үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын иргэнээр удирдуулсан аж ахуйн нэгжийн 60.4 хувь нь эрэгтэй захиралтай, 39.6 хувь нь эмэгтэй захиралтай байна.

Захирлын хүйсээр тооцсон эмэгтэй аж ахуй эрхлэгчийн хувь эмэгтэй эзэмшигчийн хүйсээр тооцоход буурч буй нь бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдтэй харьцуулахад эрх мэдлийн хувьд бага байгааг, ялангуяа бизнесийн эзэмшлийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул байгааг илтгэж байна.

МҮХАҮТ-аас жил бүр ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөн тодруулдаг. Эдгээр ААН-ийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг вэ?

Монголд эмэгтэйчүүд бизнесийн манлайлалд чухал үүрэг гүйцэтгэдэг ба 2023 оны байдлаар ТОП-100 компанийн 24 хувь, ЖДҮ-ийн 39.9 хувь, жижиг, бичил аж ахуйн нэгжийн 40.2 хувь нь эмэгтэй захиралтай байна.

2023 оны ТОП-100 ААН-ийн эрэмбийн топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, санхүү даатгал, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарууд удаалж байна. 2023 оны эрэмбэд экспорт хийдэг 27 аж ахуйн нэгж багтсан ба эдгээрийн 7 нь уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог байна.

Эмэгтэй бизнес эрхлэгчдийн ур чадварыг эрэгтэй удирдлагуудынхтай харьцуулсан судалгаа байдаг уу?

МҮХАҮТ-ын Бизнесийн итгэлийн индекс судалгааны үр дүнгээс авч үзвэл, эмэгтэй бизнес эрхлэгчид эрчүүдээс илүү өөдрөгөөр бизнесээ төлөвлөж ажилладаг. Эмэгтэй бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхэд барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаа, мэргэжлийн тогтвортой ажиллах хүчний дутагдал хүндрэл үүсгэж байна.

Түүнчлэн энд бид ажил эрхлэлтийн талаар заавал хөндөж ярих нь чухал байна. олон улсын банкны судалгаагаар манай улсад хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 68.3 хувь нь албан салбарт ажиллаж байгаа бол эмэгтэйчүүдийн 53.4 хувь нь ажиллаж байна. Энэ нь асаргааны эдийн засгийг эргэн харах, эмэгтэйчүүдийн албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ингэснээр улс орны ДНБ бодитоор өсгөх боломжуудыг нэмэгдүүлэх боломж байна гэж үзэж байна.

МҮХАҮТ-аас “Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих” WEIDE сангийн дэмжлэгт төслийн цахим өргөдөл хүлээн авч эхэлжээ. Энэ сангийн талаар ярихгүй юу?

Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн 13 дахь удаагийн худалдааны сайд нарын хуралдааны үеэр 50 сая ам.доллар бүхий санг албан ёсоор нээсэн. Энэхүү сангаар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр улс орнууд хамтарч ажиллаж буй юм. Энэхүү сангаас хэрэгжүүлж буй төсөлд МҮХАҮТ 2024 оны 10 дугаар сард материал хүргүүлж 11 дүгээр сард II дахь ярилцлагад оролцож, 2025 оны 3 дугаар сарын 7-нд албан ёсоор төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарсан сайхан мэдээ хүлээн авсан.

Уг төслийг хэрэгжүүлэхээр олон улсын 600 байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, экспортыг дэмжих агентлагууд өрсөлдсөнөөс дөрвөн улс хэрэгжүүлэгчээр шалгарсан. Үүнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимаас гадна Доминикан улсын Экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага, Йордан улсын Бизнес хөгжлийн корпораци, мөн Нигери улсын Экспортыг дэмжих зөвлөл зэрэг байгууллагууд шалгарсан. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх нь олон улсад Монгол улсын нэрийг таниулах төдийгүй МҮХАҮТ-ийг таниулах, дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал суурь болно гэдэгт бид итгэж байгаа.

Төслийн хүрээнд олон улсад, ялангуяа барууны улсуудад бизнесийн өмчлөлийн 50-иас дээш хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байвал эмэгтэй бизнес эрхлэгч гэж үздэг бол Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцооны талаарх судалгаануудад үндэслэн бид бизнесийн 25 хувийг эмэгтэй хүн эзэмшдэг бол эмэгтэй бизнес эрхлэгч гэж тооцохоор заасан. Ингэснээр олон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэй энэ төсөлд хамрагдах, үр шимийг хүртэх боломжийг бүрдүүлнэ гэж харж байна.

МҮХАҮТ нь 2025 оны 3 дугаар сарын 7-нд албан ёсоор төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарлаа.

“Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих” WEIDE сангийн дэмжлэгт төсөл хамрагдсанаар ямар боломжууд бий вэ? Ямар санхүүжилт авч болох вэ?

WEIDE сангаас дараах хоёр төрлийн буцалтгүй тусламж олгоно.

  • Нэгд, Discovery Grant (5,000 ам.доллар хүртэл). Энэ нь цахим худалдааны шинэ боломжуудыг эрэлхийлж буй бичил жижиг дунд бизнесүүдэд зориулсан дэмжлэг юм.
  • Хоёрдугаарт, Booster Grant (30,000 ам.доллар хүртэл) буюу экспорт хийж буй цахим орчинд бизнесийн оролцоо, нөлөөгөө нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өргөжихөд бэлэн болсон жижиг дунд бизнесүүдэд зориулсан буцалтгүй тусламж юм.

Энэ төсөлд хэн хамрагдаж болох вэ? Заавал экспорт хийдэг байх шаардлагатай юу, эсвэл экспортлох хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой юу?
Энэхүү төсөлд илүү олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулах зорилгоор дараах шалгуур үзүүлэлтийг гаргасан  гэдгийг онцолмоор байна.

  • Бизнесийн 25% ба түүнээс дээш хувийг нэг эсвэл олон эмэгтэйчүүд эзэмшдэг байх,
  • Компанийн удирдлага нь эмэгтэй хүн байх,
  • ТУЗ-тай бол ТУЗ-ын гишүүний бүрэлдэхүүнд нэг ба түүнээс дээш нь эмэгтэйчүүд орсон байх.

Харин охин компани хамрагдах боломжгүй. Толгой компани нь эмэгтэй эзэмшигчтэй байсан ч хамрагдахгүй. Зөвхөн толгой компани нь төсөлд өрсөлдөж болно.


Ёстой хүний адаг муу авгай. Энэ хэзээ ч танхимын Гүйцэтгэх захирал байгаагүй. Гүйцэтгэх захирлыг хөөж явуулахад толгойлон оролцож явуулсных нь дараа үүрэг орлон гүйцэтгэгчээр өөрийгөө томилуулаад энэ хэсэгхэн хугацаандаа гүйцэтгэх захирал гэж бич гээд ажилтнуудаа загнаад байсан гэсэн балайгийн туйл. Төр-Од энэ 2-ын тулаан бүр онигоо. Төр-Од нь хайртыгаа гээд авчирсан чинь ар нуруу руу нь хутга шаагаад өөрийг нь хөөгөөд явуулаад наасан.
Саруул авгай ТөрОдыг хуучин дотно харилцаагаараа дамжин орж ирээд 2 тэтгэвэрт гарсан эрүүгийн цагдаа танхимд сэм шургуулан хор найруулан Төрөөгийнхөө идэж уусныг Барс захын захиралтыг дүрэм зөрчин танхимын дэд ерөнхийлөгч болгосон зэргээр нь барьцаалж Төрөөгөө зайлуулж чадсан ч хол явж чадалгүй Дүүрэнгийн бүлэгт эрхээ алдаад хэн ч биш болсон одоо жүжиг яаж өрнөхийг цаг хугацаа харуулах биз
энэ Саруул гээд айл гэр үймүүлдэг ногоон хүүхэн энд ажилладаг юм уу бөгсөө ажиллуулдаг хүний амьдралаа тоглодог хүүхэн яаж энд ирчихэв
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05