(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Органик бүтээгдэхүүн эко шошгын талаар Салбар танхим, гишүүнчлэлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Энхцэцэг хариулж байна

2024/03/12 0

- “Органик бүтээгдэхүүн/Certified organic” шошго гэж юу вэ?
Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, боловсруулж буй аж ахуй нэгж нь тогтвортой, органик хөдөө аж ахуйн гаралтай, хүнсний бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буйг гэрчлэх тэмдэг болно.

- “Органик бүтээгдэхүүн/Certified organic” шошгыг хэн авах вэ?
Тогтвортой органик хөдөө аж ахуйн гаралтай, хүнсний бус бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж, байгууллагын гаргасан хүсэлтийн дагуу сайн дурын үндсэн дээр “Органик бүтээгдэхүүн/Certified organic” шошгыг олгоно.

-Шошго авах хүсэлтийг хэрхэн гаргах вэ?
“Органик бүтээгдэхүүн/Certified organic” эко шошго хэрэглэх эрх авахыг хүссэн аж ахуй нэгж нь доорх материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  • Шошго хэрэглэхийг хүссэн өргөдөл  
  • Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь Органик үйлдвэрлэлийн зорилго, зарчмуудад нийцэж байгаа тухай тодорхойлолт
  • Органик бүтээгдэхүүнд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа тодорхойлолт
  • Технологийн бүдүүвч зураг
  • Бүтээгдэхүүн нь холбогдох стандартын шаардлагыг хангаж байгаа тухай эрх бүхий лабораторуудын хийсэн шинжилгээний дүгнэлт
  • Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт
  • Байгууллагын гэрчилгээний хуулбар

Дээрх материалуудыг бүрдүүлэн МҮХАҮТ-н Гишүүнчлэлийн газрын холбогдох мэргэжилтэнд өгнө.

-Эко шошго хэрэглэх эрхийг хэрхэн олгох вэ?
Хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор МҮХАҮТ-ын холбогдох мэргэжилтэн болон үнэлгээний хороо тухайн байгууллагад очиж үнэлгээ хийнэ. Шаардлагатай гэж үзвэл баримтуудыг дахин үнэлүүлэхээр холбогдох газруудад шилжүүлж өргөдөл гаргачид буцааж болно.

Үнэлгээний багийнхан холбогдох шалгууруудыг хангасан байдлыг үндэслэн “Органик бүтээгдэхүүн/Certified organic” шошго хэрэглэх эрхийг баталгаажуулж, шийдвэрийг үндэслэн   МҮХАҮТ-аас гэрчилгээ олгож гэрээ байгуулна.

“Органик бүтээгдэхүүн/Certified organic” шошго хэрэглэх эрхийг 2 жилийн хугацаатай олгодог.

-Эко шошго хэрэглэх эрхийг хэрхэн сунгах вэ?
Бүтээгдэхүүн нь холбогдох шалгууруудыг хангасан, гэрээний шаардлагад нийцсэн хэвээр байвал эко шошго хэрэглэх хугацааг дахин 2 жилийн хугацаагаар сунгана.
Тухайн аж ахуй нэгж шошго хэрэглэх гэрээний хугацаа дуусахаас 2 сараас доошгүй хугацаанд дахин сунгах хүсэлтээ гаргана.

-Хураамж
“Органик бүтээгдэхүүн/Certified organic” эко шошго  авч байгаа аж ахуй нэгжүүд эрх авах болон жилийн хураамж төлнө. Эрх олгох хураамж 200,000 төгрөг, жилийн хураамж 1 бүтээгдэхүүн  500,000 төгрөг байна.

-Органик үйлдвэрлэлийн зорилго гэж юу вэ?
Хөдөө аж ахуйн тогтвортой менежментийн тогтолцоог бий болгох. Үүнд: Эко системийн тогтолцоо, амьдралын мөчлөгийг хадгалах, хөрс, ус, ургамал, амьтдын эрүүл байдлыг хангах, эрчим хүч болон ус, агаар, органик бодис зэрэг байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах гэх мэт.

Сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд, ажлын байр болон ургамал, мал амьтанд сөрөг нөлөөгүй технологиор боловсруулсан ХАА-н бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах юм.

- “Органик бүтээгдэхүүн/Certified organic” эко шошго авснаар ямар давуу тал үүсэх вэ?

  • Бүтээгдэхүүний шошго, танилцуулга, каталоги, интернет хаяг, аж ахуй нэгжийн болон сурталчилгааны танилцуулга дээр тухайн бүтээгдэхүүний зураг, тодорхойлолтын хамт байршуулах
  • Тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь тогтвортой, органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буйгаа гэрчлүүлэх (Компанийн нийгмийн хариуцлага)
  • Дотоодын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олон улсын зах зээл рүү гарах
  • Гадаад, дотоодын үзэсгэлэнгүүдэд оролцох

Тухайн шошгыг нэг байгууллага хэдэн бүтээгдэхүүнд ашиглах боломжтой вэ? 
Нэг төрлийн бүтээгдэхүүнд нэг шошго хэрэглэнэ. Жишээ нь ноолуур дээр авч үзвэл ноолуур нь өөрийн байгалийн натурал 4 өнгө байдаг тэхээр тухайн нэг өнгөнд нэг шошго хэрэглэнэ. Энэ нь тухайн өнгөөр хийгдсэн бүх төрлийн бүтээгдэхүүнд ашиглах боломжтой гэсэн үг юм.

Шошго авах хүсэлтэй аж ахуй нэгжүүдэд хандаж юу гэж хэлэх вэ? 
МҮХАҮТанхим нь үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидээ дэмжих зорилгоор тухайн шошгыг олгож байна. Шошго авсан аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад бодитой дэмжлэг болж чадаж байгаа гэж харж байна.

“Органик бүтээгдэхүүн/Certified organic” шошго болон тухайн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл манай Гишүүнчлэлийн газарт хандах бүрэн боломжтой. Бид та бүхэнд энэхүү шошготой холбоотой мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд хэзээд бэлэн байх болно. Баярлалаа.

Манай уншигчдад “Органик бүтээгдэхүүн/Certified organic” шошгын талаар товч мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20