(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Г.Занданшатар: Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр МҮХАҮТ-ын байр суурийг голлон авч үзнэ

2019/09/06 0

Үндэсний хөгжлийн газар, Конрад Аденауэрийн сан, “Блүүмберг ТВ Монголиа”, МҮХАҮТ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, “ОШМИ групп” ХХК зэрэг байгууллага хамтран “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.

Чуулганд 300 орчим бизнесийн байгууллагуудын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, судлаач эрдэмтэд оролцож, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бизнесийн байгуллагуудын оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар уг чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас 2017 онд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг батлан гаргасан. Энэ бодлогын тулгуур нь Засаглалын шинэчлэл, Эдийн засгийн шинэчлэл, Нийгмийн бодлогын шинэчлэл гэсэн 3 асуудалд зангилагдаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл гол зарчим нь Монголын төр нь төр шиг байя, зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, төрөлжиж солонгорсон эдийн засагтай болъё, Монголын нийгмийг халамжийн биш бүтээмжийн нийгэм болгоё гэдэгт чиглэж байгаа юм” хэмээн онцлоод төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Төрөөс бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр МҮХАҮТ-ын байр суурь, оролцоог голлон авч үзэх болно гэж цохон тэмдэглэв.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр  юм.  Энэ хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй, үр ашигтай ажиллах ёстой. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж бид үзэж байна. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг батлан гаргахаар УИХ төлөвлөж байгаа. Эхний ээлжинд Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулсан. Энэ хуулийн төслөөр Нээлттэй сонсгол хийж, үйлдвэрлэгчид Та бүхний төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд идэвхтэй оролцохыг урьж байна хэмээлээ.

УИХ-ын дарга бизнес эрхлэгчдэд хандаж, та бүхэн МҮХАҮТ дээрээ, мэргэжлийн нэгдсэн холбоод дээрээ нийт баялаг бүтээгчдийн өмнө тулгарч буй, шийдвэрлэвэл зохих асуудал, бэрхшээлээ хэлэлцэн ярилцаж нэгтгээд, гарах гарц, хууль эрх зүйн орчны талаарх санал, санаачилга, бодлогоо УИХ, Засгийн газарт илэрхийлдэг баймаар байна. Ийм нэгдмэл саналд тулгуурлаж шийдвэр гарвал үр дүнтэй, зөв болно. Тиймээс ажил хэрэгч, бүтээлч, шинэ хандлагыг бий болгомоор байна гээд, “Тогтвортой хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийнхэн бүтээлч хандлагыг эрхэм болгоцгоогтун. Ийм хандлагыг Монголын төр засаг ямагт дэмжих болно. Төр, хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэх цаг болж. Ингэж чадвал бидэнд хөгжих асар их боломж байна. МОНГОЛЫНХОО ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” хэмээн уриаллаа.

Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага хоёр салшгүй холбоотой. Төр хувийн хэвшлийг дэмжих, тогтолцоог бий болгох нь чухал. Компанийн нийгмийн хариуцлага нь нэг удаагийн хандив бэлэг биш нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хамтын үнэ цэнийг хэрхэн бий болгох чиглэлд шинэ түвшинд гарч ирсэн. 2018 оны Компанийн нийгмийн хариуцлагын судалгаагаар Могол Улсын ТОП100 компанийн 88 хувь нь нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичигтэй бөгөөд 50 хувь нь бие даасан бодлого баримтлан ажиллаж байна. Компаниудын 66 хувь нь нийгмийн хариуцлагын тусгай сан бий болгон ажилладаг. Мөн 63 хувь 50-иас дээш сая төгрөгийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Танхим Тогтвортой хөгжил компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр компаниудын сайн туршлагыг түгээх, олон улсын сүлжээнд нэгдэх санал санаачлага гаргаж ирсний нэг нь Даян дэлхийн гэрээ юм. НҮБ-ын Даян дэлхийн гэрээ нь дэлхийн 166 орны 9000 компани нэгдсэн Тогтвортой хөгжлийн томоохон үзэл баримтлал юм. Энэ чуулганаар хоёр том санал гарч байна. Эхнийх нь тогтвортой хөгжлийг авчрахад хувийн хэвшлийн оролцоо чухал учир бизнесийн байгууллагууд нэгдэж, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх хэрэгтэй юм байна, нөгөө нь бид бүхэн үйл ажиллагаагаа уялдуулж чадвал төр хүлээж авч дэмжихээ илэрхийллээ” гэв.

Чуулган “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого”, “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг гэсэн 3 салбар хуралдаанаар үргэлжиллээ. 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05