(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын Эдийн засгийн форум 9 дүгээр сард болно

2019/09/06 0

“Монголын эдийн засгийн чуулган-2019” арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой хурал 2019 оны 4-р сарын 23-ны өдөр болж тус хуралдаанд МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл, Америк Монголын худалдааны танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. Тус хурлаар өнгөрсөн онуудын эдийн засгийн форумын үр дүн, өнөөгийн тулгарч буй асуудлууд, цаашид хэрхэн ажиллах талаар болоод чуулганы арга хэмжээг шинэчлэн зохион байгуулах тухай санал бодлоо солилцож, талууд нэгдсэн байр сууринд хүрлээ.

Тус чуулган нь жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж мэдээлэл солилцдог, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг төр, хувийн хэвшлийн хэлцлийн том индэр болсоор ирсэн юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хамтдаа улс оронд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн тулд Монголын эдийн засгийн чуулганыг шинэ өнгө төрхтэйгөөр зохион байгуулахаар тохирлоо. Эдийн засгийн форумаар хэлэлцэх асуудлаа урьдчилан тогтоох, бодит судалгааны үр дүнд тулгуурлах, форумаас гарсан санал зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, үр дүнг олон нийтэд танилцуулдаг байх нь чухал гэдгийг уулзалтад оролцогчид онцоллоо.

Уулзалтын хүрээнд “Монголын эдийн засгийн чуулган”-ыг нэг удаа зохион байгуулах арга хэмжээ байхаар бус байнгын үйл ажиллагаатай олон талт хэлэлцүүлэг, арга хэмжээнүүд тасралтгүй явагддаг байх нь зүйтэй гэж үзлээ. Цаашид уг арга хэмжээг бизнесийн байгууллагуудын гол төлөөллийн оролцоотойгоор МҮХАҮТ түүчээлэн ажиллана гэдэг дээр хуралдаанд оролцогчид  санал нэгдэв.

“Монголын эдийн засгийн чуулган-2019” үндсэн чуулганыг 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар ажлын хэсэг урьдчилан тохирч, чуулганыг угтаж энэ оны 5 дугаар сард хэд хэдэн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар чуулганаар хэлэлцэх үндсэн сэдэв, чуулганы уриа, чуулганд урих, оролцох зочид төлөөлөгч, чиглүүлэгчдийг сонгохоор шийдвэрлэжээ. 5 сард зохион байгуулагдах эдийн засгийн чуулганы өмнөх хэлэлцүүлгийн товыг удахгүй зарлана.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20