(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ФОТО: “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2022” үзэсгэлэн нээгдлээ

2022/05/19 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдааг 24 дэх жилдээ 2022 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна.

Салбараар нь ангилбал хүнс, шингэн хүнс, ноолуур, хөнгөн аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, гутал, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд дэлгэгджээ.

Энэ удаагийн үзэсгэлэнг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Жи Ай Зет, АПУ ХК, Глобал Трейдинг Девелопмент ХХК ивээн тэтгэж Азийн сангийн "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв" дэмжин оролцож байна.

Мөн үзэсгэлэнд оролцогч шилдэг ЖДҮ нарыг дараах номинациар шалгаруулна.

  1. Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн
  2. Онцлох шинэ бүтээгдэхүүн
  3. Онцлох экспортын бүтээгдэхүүн
  4. Онцлох импортын бүтээгдэхүүн
  5. Импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүн
  6. Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч
  7. Үлгэр жишээ оролцогч
  8. Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн
  9. Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн
  10. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн
  11. Гранпри-г 2022 оны 5-р сарын 22-нд тодруулан Зохион байгуулах хорооны өргөмжлөл цомоор шагнаж, олон нийтэд мэдээлэх юм.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Lady Entrepreneur 2023 арга хэмжээ
2023/03/20
О.АМАРТҮВШИН: “БУЯН” ЖАГАА БА ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ
2023/03/20
Сэтгүүлчид “Бизнесийн ёс зүй” сургалтад хамрагдлаа
2023/03/20
Харвард Менеж-Ментор хөтөлбөрийн төгсөлт боллоо
2023/03/17
Дэлхийн томчууд нэг дор Лас Вегасын СON EXPO-д
2023/03/14
МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн ээлжит уулзалт зохион байгуулагдлаа
2023/03/14
МҮХАҮТ-ын 2023 оны 2 дугаар сарын Мэдээллийн товхимолтой танилцана уу
2023/03/14
Кувейт - Монголын бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа
2023/03/14
Худалдааны танхимууд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээн авахыг уриалж байна
2023/03/14
“Санхүүжилт татах боломж - Тогтвортой санхүү болон ногоон бонд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2023/03/13
"FOODEX-2023"48 дахь удаагийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэнд оролцлоо
2023/03/10
"Катар-Монголын бизнес форум"-ыг зохион байгууллаа
2023/03/09
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ “Монконди” чихэр, амттаны үйлдвэртэй танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа
2023/03/06
"LADY ENTREPRENEUR-2023" шалгаруулалтад материал авч эхэллээ
2023/03/05
МҮХАҮТ-д "Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023" үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
2023/03/03
Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн гишүүдийн уулзалт болов
2023/03/03
“Бизнесийн ёс зүй, сайн засаглал, зөв менежментийн тогтолцоо” дугуй ширээний уулзалт, ярилцлага боллоо
2023/03/01
“Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт зохион байгуулагдлаа
2023/02/20
Мэндчилгээ
2023/02/20
Олон улс, улсын чанартай авто зам дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулах 10 байршлыг шинээр зарлана
2023/02/17