(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн

2024/05/14 --> 2024/05/16

Үзэсгэлэн болох газар: Канад улс, Монтреал хот, Конгрессын ордон 
Зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 5-р сарын 15-17

SIAL Canada бол Канадын хөдөө аж ахуйн хүнсний салбарын Хойд америкын үзэсгэлэн бөгөөд Дэлхийн 44 орны 800 гаруй аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулдаг. Тус үзэсгэлэн нь Канад, АНУ болон бусад 60 гаруй орны 21,000 гаруй мэргэжлийн хүнс судлаачид, хүнсний салбарынхныг цуглуулж чаддаг Канад дахь цорын ганц арга хэмжээ юм. SIAL-д хүнсний бүтээгдэхүүний танилцуулга худалдаанаас гадна хүнсний үйлчилгээний салбар, хоол хүнсний боловсруулах салбарынхан мөн нэгддэг цогц арга хэмжээ болно.

Мөн SIAL Канад үзэсгэлэнгийн хүрээнд Хүнсний шилдэг инновацитай бүтээгдэхүүн, шингэн хүнс, шилдэг бяслаг, хүнсний салбарт шинээр тодорч гарч буй Старт-ап компани гэх мэт олон тэмцээн уралдаан болохоос гадна экспертүүд туршлага хуваалцах, хүнсний салбарын ирээдүй, инновацид чиглэсэн хурал зөвөлгөөн цөөнгүй болдог байна.

Хавсралт: Бүртгэлийн хуудас, Зардлын урьдчилсан мэдээлэл
Бүртгэлийн хугацаа: 2024 оны 3-р сарын 22-нийг дуустал

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн, яармагийн газар
Утас: 99036193, 77277070-4
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn