(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 ЗАЛУУСЫН СУРГАЛТ

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж “Бизнесийн Сэргэлт” хөтөлбөрийг МҮХАҮТ-аас боловсруулсан. Үүний эхлэл болгон 10000 залууг Бизнесийн сургалтад хамруулахаар болж, бүртгэл эхэллээ.

Хөтөлбөр 3 үе шаттай. Эхний ээлжинд ОУ-ын  Бизнесийн магистрын /MBA program/ мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA /Personal MBA/ сургалтад 10000  залууг сургах юм. 2024 оны 4-6 сард хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6000 залууг сонгон суралцуулна.
Хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй ижил тэнцүү байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зэрэг бодлого барьж байгаагаа МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэллээ. Мөн оролцоог тэгш хангахын тулд нэг аймгаас 300 иргэн байхаар тооцож бүртгэх юм. Сургалтад сүүлийн 12 жилийн хугацаанд олон улсад бестселлерээр шалгарсан ном,  сурах бичиг дагалдана.

Сургалтын төгсгөлд бизнесийн шинэ санаа, төслөө боловсруулсан байх бөгөөд эндээс нь шалгаруулалт хийж, 1000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг улсад олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулах бол 2-р үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт хамруулж, олон талт санхүүгийн боломжийг олгохоор төлөвлөжээ.

Холбоотой мэдээлэл: БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 залуусын сургалт эхэллээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Утас: 9907-7127