33 дахь удаагийн Харбин хотын Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцохыг урьж байна
Ерөнхий зохион байгуулагч:
- БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Танхим
- Харбин хотын Ардын Засгийн газар
- Хармөрөн мужийн Худалдааны Танхим
- Хармөрөн мужийн Худалдааг Дэмжих Хороо
Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНХАУ-ын Хармөрөн мужийн Харбин хотын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төв
Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 5 сарын 15-19-ний өдрүүдэд
Тус үзэсгэлэн нь БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагддаг хамгийн том, олон жилийн түүхтэй, өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд нийт 1500 гаруй байгууллага, ААН-үүд оролцдог, 40 гаруй форум, арга хэмжээ зохион байгуулагддаг, нийт 68,000м2 талбайг хамардаг бөгөөд доорх 6-н хэсгээс бүрдэнэ.
- Зүүн Хойд Ази, Төв Ази, Зүүн Европ, Бүс ба Зам дагуух улс орнууд болон Хонгконг, Макао, Тайванийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэсэг
- БНХАУ-ын хот, муж, бүс нутгийн хамтын ажиллагааны хэсэг
- Хармөрөн мужийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтын ажиллагааны хэсэг
- ОХУ-ын үзэсгэлэнгийн хэсэг
- БНХАУ-ОХУ-ын соёлын харилцаа
Гадна талбайд
- Дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж
- Ухаалаг үйлдвэрлэл, үйлчилгээ
Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах цахим хуудас: https://www.chtf.org.cn/
Энэхүү экспогийн Монгол Улсын хэсэгт улсаа төлөөлөн оролцох онцлог, экспортлох боломжтой, чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүдийг бүртгэж байна.
Бүртгэлийн хугацаа: 2024 оны 4 сарын 26-ны өдрийг хүртэл.
/Талбай дүүрсэн тохиолдолд бүртгэл заасан хугацаанаас өмнө хаагдахыг анхаарна уу/
Төрөлжүүлсэн бүртгэл хийх тул бараа бүтээгдэхүүний төрлөөс хамааран бүртгэлийн тоо хязгаартай.
Бүртгүүлэх хүсэлтэй ААН-үүд хавсралт мэдээллүүдийг татан авч танилцан, бүртгэлийн хуудсан дээрх заавар журмын дагуу бүртгэлээ илгээнэ үү.
Хавсралт: Бүртгэлийн хуудас, Зардлын урьдчилсан мэдээлэл
Холбоо барих: Үзэсгэлэн яармагийн газар 77277070-/4/, 90006950