(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно

2024/09/23 --> 2024/09/25

Хугацаа: 2024 оны 9-р сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд

Хаана: АНУ-ын Лас Вегас хотын үзэсгэлэнгийн танхимд  

Энэхүү үзэсгэлэнд жил бүр дэлхийн уул уурхайн салбарын 1100 гаруй байгууллагууд бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулан оролцдог бөгөөд 40000 гаруй үзэгчид ирж үздэг.

2024 оны үзэсгэлэнд:

  • Үнэт металл
  • Өнгөт металл
  • Хар төмөрлөг  
  • Нүүрс
  • Үйлдвэрлэлийн ашигт малтмал
  • Уурхайн олборлолт, боловсруулалт
  • Элс, хайрга гэх мэт төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, төхөөрөмжүүд онцлогдон танилцуулагдана.

Үзэсгэлэн үзэж туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, шинэлэг бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэх хүсэлтэй уул уурхайн болоод гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-н төлөөлөл та бүхнийг энэхүү бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 3-р сарын 5-ны өдрийг дуустал
Америкийн визний системийн нөхцөлөөс шалтгаалан богино хугацаанд бүртгэл хийгдэж байгааг анхаарна уу!

Хавсралт: Урьдчилсан зардал USAБүртгэлийн хуудас MINEXPO

/Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд заасан хугацаанаас өмнө хаагдахыг анхаарна уу/

Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn
Холбогдох утас: 99036193, 7727-7070 /4/, 88817569