(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй

2024/04/26 0

МҮХАҮТ-аас зарласан Бизнесийн Сэргэлт Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд  ЭЗХЯ, Хөрөнгө оруулалт худалдааны газар, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран  “Бизнесийн сэргэлт- Баруун бүсийн форум”-ыг 2024 оны дөрөвдүгээр сарын 26-28-ы өдрүүдэд зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр /2024.04.26/ эхэллээ.

“Бизнесийн сэргэлт- Баруун бүсийн форум”-д Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгаас 120 орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцож байгаа бол ОХУ-ын Буриад улсын Их хурлын болон Засгийн газрын гишүүд, Тува улсын Эдийн засгийн яамны төлөөлөгчид болон тус улсын 30 орчим бизнес эрхлэгч хүрэлцэн ирээд байна.Мөн олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцож байгаа юм. 

Форумд аялал жуучлал, тээвэр логистик, хөдөө аж ахуй, худалдаа, хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд бизнесийг чадавхжуулах сургалтууд болон ОУ-ын бизнесийн магистрын /MBA Program/  мэдлэгийг олгох “Personal-MBA” хөтөлбөрийн нээлт, Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих SHETRADES HUB-д Увс аймаг дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүртгэх үйл ажиллагаа боллоо. Мөн орон нутгийн үйлдвэр, аж ахуйн нэгж бизнесүүдтэй танилцах үзэсгэлэн худалдаа, урлаг, соёлын арга хэмжээнүүд болж байна.

Тухайлбал, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих олон улсын SheTrades төвийн салбар болох Монгол Улс дахь Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс баруун бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн SheTrades Hub Event-ийг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан үг хэллээ. Тэрбээр “Эмэгтэй хүн, ээж хүн санхүүгийн эрх чөлөөтэй байх юм бол гэр бүл асуудалгүй, тогтвортой байх юм байна. Охидууд мэдлэгтэй байвал эмэгтэй хүний ирээдүй, тэр айлын ирээүй сайн сайхан байна. Ийм чиг хандлага, энэ олон судалгааны үр дүнд ер нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, санхүүгээр чадавхижуулах нь нийгэм дэх маш олон асуудлыг шийдвэрлэх том үндэс суурь юм байна гээд дэлхий дахинд том хөдөлгөөн өрнөж байна. Энэхүү хөдөлгөөнийг дэлхийн 17 улсад бий болгосон SheTrades сүлжээг өнөөдөр Увс аймагт авч ирж байна. Бид хандлагаа өөрчлөх ёстой. Би өөрөө орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлага байхгүй л бол бусад хүмүүс хичээгээд ямар ч хэрэггүй. Өнөөдөр энд хандлагаа өөрчлөх эхлэлийг тавьж цугласан та бүхэнд дахин дахин талархалаа илэрхийлье” хэмээв.

Энэ үеэр Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд “Хүн өөрийгөө хөгжүүлэхгүйгээр хөгжил, дэвшлийг харахгүй. Ямар сайхан тенхологи байгаад хөгжил ирэхгүй. МҮХАҮТ-аас та бүхнийг зорьж ирээд “Хүрээд ирээч, сураач” гээд байгаа нь та бүхнийг хөгжүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэхэд нэмэр болох, өсөн дэвших замыг зааж өгөх. Үүний төлөө л улс орон даяар олон төрлийн сургалт хийгээд явж байгаа юм” гэв.

МҮХАҮТ-ын даргын баруун бүс хариуцсан зөвлөх Н.Цэрэнбат мөн сургалтад хүрэлцэн ирж, үг хэллээ. Тэрбээр “Эмэгтэйчүүд бизнесийг авч явахаас илүүтэй нийгмийг авч явдаг юм байна гэдгийг дэлхий нийтийн олон сайн жишээ харуулж байна. Жишээ нь олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нь тэр улсын эдийн засгийг авч явсан гэдгээрээ Бангладешийн банк Нобелийн шагнал хүртсэн. Тэр банк хүмүүст 300 хүртэлх долларыг бага хүүтэй, барьцаагүй зээл өгч байсан. Анх эхлэхэд нь олон хүн хэлж байсан гэдэг. Танай банк удахгүй дампуурна. Барьцаагүй зээл олгохоор хэн буцааж төлөх юм бэ гэсэн. Хариулт нь ээжүүд үр хүүхдийнхээ төлөө яаж ажиллаж, амьдардаг шиг өөрсдийнхөө амьдралыг босгоход хариуцлагатай хандана гээд бизнесээ үргэлжлүүлж байсан. Үүнийхээ ачаар бүс нутагтаа ядуурлыг бууруулсан юм” гэлээ.  

Хавсралт: Танилцуулга, Танилцуулга RUS

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11
МҮХАҮТ Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын ээлжит 112 дугаар чуулганд оролцлоо
МҮХАҮТ Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын ээлжит 112 дугаар чуулганд оролцлоо
2024/06/11
Ц.Магнайбаатар: Монгол-Кубын харилцааг эдийн засаг, худалдааны харилцаагаар баяжуулан өргөжүүлэх нь бидний үүрэг
Ц.Магнайбаатар: Монгол-Кубын харилцааг эдийн засаг, худалдааны харилцаагаар баяжуулан өргөжүүлэх нь бидний үүрэг
2024/06/11
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин БНКазУ-аас МУ-д суугаа Элчин сайд Габит Койшибаев-г хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин БНКазУ-аас МУ-д суугаа Элчин сайд Габит Койшибаев-г хүлээн авч уулзлаа
2024/06/10
БНХАУ-ын Бээжин хотноо “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо
БНХАУ-ын Бээжин хотноо “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо
2024/06/07
Silk Road шагналыг гардууллаа
Silk Road шагналыг гардууллаа
2024/06/06
Хөвсгөл аймагт “Тогтвортой сарлагийн арьс” (Sustainable yak leather) төслийн танилцуулга өдөрлөг боллоо
Хөвсгөл аймагт “Тогтвортой сарлагийн арьс” (Sustainable yak leather) төслийн танилцуулга өдөрлөг боллоо
2024/06/06
Олон улсын худалдааны төв болон МҮХАҮТ-ын хамтын ажиллагааны уулзалт
Олон улсын худалдааны төв болон МҮХАҮТ-ын хамтын ажиллагааны уулзалт
2024/06/06
Монгол Улсын 21 аймагт танилцуулга, нээлттэй өдөрлөг болно
Монгол Улсын 21 аймагт танилцуулга, нээлттэй өдөрлөг болно
2024/06/05
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар болон МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны уулзалт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар болон МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны уулзалт
2024/06/05
МҮХАҮТ Олон улсын ажил олгогчдын байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтээ гаргалаа
МҮХАҮТ Олон улсын ажил олгогчдын байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтээ гаргалаа
2024/06/04
Хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломжууд
Хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломжууд
2024/06/03
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2024/05/31
Ажиллангаа сурах боломжтой Хосмог сургалтын  тогтолцоог хэрэгжүүлнэ
Ажиллангаа сурах боломжтой Хосмог сургалтын  тогтолцоог хэрэгжүүлнэ
2024/05/31
Монгол-Словенийн бизнесийн боломжуудын талаар ярилцлаа
Монгол-Словенийн бизнесийн боломжуудын талаар ярилцлаа
2024/05/31
“ЕВРОПЫН ХОЛБООНЫ ШИНЭЧИЛСЭН ХӨНГӨЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ  СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ БА ЭКСПОРТЛОГЧДЫН АНХААРАХ АСУУДЛУУД”  СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ЕВРОПЫН ХОЛБООНЫ ШИНЭЧИЛСЭН ХӨНГӨЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ БА ЭКСПОРТЛОГЧДЫН АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024/05/30