(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

IREEE: Инновац, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Үр Ашгийн Олон Улсын Үзэсгэлэн

2024/05/16 --> 2024/05/18

2024 оны 5 сарын 16-18 | Мишээл Экспо төв

Бүртгэл дуусах хугацаа: 2024.05.03

Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэх

Монгол Улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ийн дэмжлэгтэйгээр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, конференц”-ийг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд инновац шингээсэн, шинэлэг эрчим хүчний шийдлүүдийг санал болгож буй дотоод болон гадаадын компаниудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэрвээ та конференцод оролцохыг хүсвэл info_mongolia@abtassoc.com и-мэйлээр холбогдоно уу.

Хавсралт: Танилцуулга Монгол, Танилцуулга Англи

Утас: 9000-6950, 9903-6193, 7727-7070/4/