(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ИРАН ЭКСПО 2024” үзэх бизнес аялал

2024/04/26 --> 2024/04/30

6 дахь удаагийн Ираны олон улсын экспортын үзэсгэлэн “ИРАН ЭКСПО 2024” үзэх бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа: 2024 оны 4 сарын 27-ноос 5 сарын 1-ний өдрүүдэд
Зохион байгуулагдах байршил: Иран улс, Тегеран хот, “Тегеран олон улсын үзэсгэлэнгийн төв”

Иран Улсын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Иран Улсаас төрөл бүрийн бүтээгдэхүүн импортлох болон бараа бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй ААН-ийн төлөөлөл та бүхнийг энэхүү бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

Тус экспод Иран Улсын экспортын томоохон компаниуд өргөн хүрээнд оролцдог.

Экспод танилцуулагдах бүтээгдэхүүн, үйлчилгээ доорх хэсгээс бүрдэнэ:

  • Хүнсний үйлдвэрлэл
  • Хөдөө аж ахуй, мал аж ахуй, шувуу болон загасаны аж ахуй
  • Цахилгаан ба электроник, харилцаа холбоо
  • Боловсрол
  • Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл
  • Нэхмэл, арьс шир, оёмол бүтээгдэхүүн үйлдэрлэл
  • Аялал жуулчлал, гар урлал
  • Химийн бодис, ариутгалын бүтээгдэхүүн
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж
  • Барилгын салбар
  • Техникийн болон инженерийн үйлчилгээ
  • Уул уурхай
  • Үйлчилгээ (санхүү, даатгал, тээвэр, гэх мэт)

Үзэсгэлэнгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах албан ёсны вэбсайт

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 4 сарын 5-ны өдрийг дуустал
(бүртгэлийн тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу)

Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудасны доор бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.

Хавсрал: Бүртгэлийн хуудасЗардлын урьдчилсан мэдээлэл

Товч хөтөлбөр:

  • 4 сарын 25 - Улаанбаатар-Истанбул-Тегеран нислэг
  • 4 сарын 26 - Тегеран хоттой танилцах
  • 4 сарын 27 - Үзэсгэлэн үзэх
  • 4 сарын 28 - Туршлага судлах аялал
  • 4 сарын 29 - Чөлөөт өдөр
  • 4 сарын 30 - Тегеран-Истанбул-Улаанбаатар нислэг

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn