(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

2024/04/25 0

“Монгол, Австри хоёр улс улс төрийн дипломат харилцааны 61 жилийн түүхтэй. Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хоёр улсын эдийн засгийн харилцааны шинэ эхлэл болж Монгол, Австри хоёр улсын Засгийн газар Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг 2012, 2016, 2019 онуудад тус тус хийсэн байдаг. Хоёр талын бизнес форумуудыг хоёр улсын худалдааг дэмжих байгууллагууд хамтран тогтмол зохион байгуулж ирлээ” хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол-Австрийн форумд хэлсэн нээлтийн үгэндээ дурдаад хоёр улсын худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая ам.доллар байсан бол 2023 оны байдлаар  65.4 сая ам.долларт хүрч даруй 50 хувиар өссөнийг онцолсон юм. Гэхдээ Монгол Улсаас гарсан экспортын дүн 6.1 саяас 3.3 сая ам.доллар болж буурсан нь манай улсаас гарах экспортын тоо хэмжээ, төрөл зүйлийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд худалдааны тэнцлийг ойртуулах шаардлагатайг харуулж байна гэсэн юм.

МҮХАҮТ, Австри улсын Холбооны эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан уг форумд Монголын талаас 40 гаруй компанийн төлөөлөл оролцсон бол Австрийн талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, систем, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, систем, сав баглаа, цаас, мод, төмөр үйлдвэрлэл, нийлүүлэлт, бүх төрлийн тайз угсралт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын төлөөлөл ирж хоёр улсын бизнес, худалдааны боломжуудын талаар санал солилцсон. Түүнчлэн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Австрийн Холбооны эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Филипп Гади нар “МҮХАҮТ, Австри улсын Холбооны эдийн засгийн танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг” үзэглэсэн. Австрийн Холбооны эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Филипп Гади хэлэхдээ “Хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжирсаар байгааг статистик нотолно. 2010 он 4,4 сая еврогоор үнэлэгдэж байсан хоёр талын худалдаа 2023 онд 42 сая евро болжээ. Цар тахал, геополитикийн асуудлууд дэлхий нийтэд хүндрэл учруулсаар байгаа ч бидний тогтвортой хамтын ажиллагаа батжиж, харилцан ашигтай байна. МҮХАҮТ олон жилийн турш Австрийн эдийн засгийн итгэлт түншүүдийн нэг байсаар ирсэн. Манай Бизнес форумын 15 жилийн ой тохиож байгаа энэ жил Хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн үзэглэж байгаадаа баяртай байна” хэмээлээ.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь хоёр улсын эдийн засаг, худалдааг ахисан түвшинд хүргэх үүднээс талуудын хувийн хэвшлүүдийг холбох, хамтын ажиллагааг дэмжих, уулзалт, форумууд зохион байгуулах, Австри Улсад мэргэшүүлэх сургалтад хамруулах, хосмог сургалтын тогтолцоог Монголд нутагшуулахаас  гадна “Хамтын ажиллагаа бизнесийг холбох үйл ажиллагаанаас давж, олон талаар хамтран ажиллах үүдийг нээх зорилготой” хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцолсон.
Мөн форумаар “Сонгуулийн өмнөх Монгол Улс- Эдийн засгийн төлөв” хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач, Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар оролцсон юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02