(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Маргаанаас Урьдчилан Сэргийлэх, Зохицуулах Байгууллага (ICDPASO)-тай МҮХАҮТ хамтран ажиллана

2022/08/11 0

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Хятадын харилцан ашигтай байх худалдааны орчныг бүрдүүлэхээр тохирсон. Энэ сэдвийн хүрээнд хоёр орны худалдаанд тулгамдсан хүндрэл бэрхшээл, маргаантай асуудлуудыг харилцан зөвшилцөх замаар үе шаттай шийдвэрлэхэд Хамтран ажиллах Санамж бичгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо (CCPIT)-той байгуулж, 2022 оны 8 дугаар сарын 8-нд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, CCPIT-ийн Хууль зүйн газрын дарга бөгөөд Олон Улсын Худалдааны Маргаанаас Урьдчилан Сэргийлэх, Зохицуулах байгууллага (ICDPASO)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Лю Чао нар гарын үсэг зурлаа.

Олон улсын жишигт нийцсэн, ил тод, шударга, худалдааны орчинг бүрдүүлэх чиглэлд 2028 он хүртэл шат дараалсан арга хэмжээ хэрэгжүүлэх санамж бичгийн хүрээнд түүхий эдийн болон уул уурхайн бус экспортод завсрын борлуулагч (ченж)-ийн тогтолцоог цэгцлэх, ил тод болгох, татварыг бүрэн мэдүүлэх, үйлдвэрлэлийг Монгол Улсын стандартад нийцүүлэх зэргээр хамтран ажилласнаар худалдааг олон улсын худалдааны зарчим, жишигт нийцүүлж, гэрээний үндсэн дээр олон улсын зах зээлийн ханшаар явуулах, хоёр орны худалдааны харилцаанд шударга, үндэслэлтэй, харилцан ашигтай олон улсын худалдааны орчинг бүрдүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал алхам болно гэж тооцоолж байна.

Үүнээс гадна, БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгжүүдтэй худалдаа хийдэг Монголын аж ахуй нэгж, иргэд хохирсон тохиолдолд тэдний эрх ашгийг хамгаалж, хохиролгүй болгох чиглэлээр Хятадын Олон улсын Худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх, зохицуулах байгууллага (ICDPASO)-тай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч эхэллээ. Энэхүү асуудлыг МҮХАҮТ-ын хамтын ажиллагаа бүхий "Хууль зүйн хөгжил шинэтгэлийн хүрээлэн" ТББ хариуцан ажиллаж буй бөгөөд иргэн, ААН-үүд хүсэлтээ албан ёсоор тавьж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

Хятадын иргэн, ААН-тэй худалдаа хийхдээ хохирсон иргэн, ААН 8090-8888, 8811-5425, legalinstitute.ldra@gmail.com хаягаар дээрх ТББ-тай холбогдож, мэдээллээ ирүүлэхэд нээлттэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хяналтын зөвлөлийн шаардлагад хариу тайлбар хүргүүлсэн тухай
2023/09/19
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, Удирдах зөвлөл, Тэргүүлэгч гишүүд та бүхний амрыг эрэн мэндчилье
2023/09/19
CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
2023/09/18
О.АМАРТҮВШИН: Бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ыг ашиг сонирхлын дамжлага болгох ямар ч сонирхолтой эвлэрэх ёсгүй
2023/09/18
Австри-Монголын бизнес форум боллоо
2023/09/15
МҮХАҮТ-ын дэргэд Эрчим Хүчний Зөвлөл байгуулагдлаа
2023/09/14
Монголын Олон Улсын Арбитр Хятадын Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Комисс /CIETAC/-той хамтран ажиллана
2023/09/14
МЭДЭЭЛЭЛ
2023/09/12
Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2023/09/12
ТООН ТОЙМ: Бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй МҮХАҮТ өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан бэ?
2023/09/11
“Ажлын байран дээрх сургалт” хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулагдав
2023/09/11
MNS 6506: 2023, Худалдааны үйлчилгээ. Худалдааны газар түүний ангилал, нэр томьёо стандартын төсөлд санал авч байна
2023/09/11
MNS 5021-1:2023, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага стандартын төсөлд санал авч байна
2023/09/11
"Ам нээвэл" нэвтрүүлэг /2023-09-05/
2023/09/07
“Монгол-Хятадын Экспо” дөрөв дэх удаагаа Хөх хотноо эхэллээ
2023/09/06
MNS OIC/SMIIC 2:2023, "Тохирлын үнэлгээ - Халал баталгаажуулалт олгодог байгууллагад тавих шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2023/09/05
MNS ......:2023, "Жимс, жимсгэний компот. Техникийн ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2023/09/05
MNS 0462:2023, "Жимс, жимсгэний чанамал. Техникийн ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2023/09/05
Ургамлын идээлэгтэй сарлагийн арьсан бүтээгдэхүүнийг Европын орнууд руу экспортлох гарын авлагын төслийг танилцуулах семинар боллоо
2023/09/01
Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн Эрээн хотноо үргэлжилж байна
2023/09/01