(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал худалдаа, эдийн засгийн харилцаанд түүхэн үүрэг гүйцэтгэх өндөр хүлээлт дагуулж байна

2022/08/07 0

🔹Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Цар тахлын улмаас хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагаа тасалдаж, экспорт буурч, ачаа тээврийн үнэ нэмэгдэж, томоохон төслүүдийн хэрэгжилт удаашралтай байгаа энэхүү цаг үед хийж буй түүний айлчлал эдийн засагт чухал хүлээлтүүдийг үүсгээд байна.

🔹Тодруулбал, Түүний айлчлалын үеэр талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар ярилцаж, Хоёр улсын Гадаад харилцааны яамдын 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Хилийн хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай болон Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичгийг ёсчлон баталсан нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

🔹2022 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын 84.2% буюу 5,443.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-руу экспортолсон байна. Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлснээр хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж, экспортын гол бараа бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ цаашид улам өсөн нэмэгдэх бодит үр дүн хүлээгдэж байна. Тэрчлэн худалдааны саад тотгор арилж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломж үүгээр бүрдэх юм.

🔹Үүнээс гадна цар тахлын нөлөө, ОХУ-Украины хооронд үүссэн хямралт байдал, олон улсын харилцаанд бий болсон тодорхой бус нөхцөл гээд ихээхэн ээдрээтэй энэхүү цаг үед хөрш улстайгаа үр ашигтай хамтран ажиллаж чадвал эдийн засгийн хувьд маш том боломж бий болох юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
2024/04/26
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
2024/04/26
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
2024/04/26
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
2024/04/25
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12