(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Сэтгүүлч, Контент бүтээгч болон Инфлүүнсер нарын анхааралд

2020/12/08 0

Сэтгүүлч, агуулга бүтээгч та бүхэн эдийн засгийн сэдвээр контент бүтээхийг сонирхож байна уу?  Таньд агуулга контентаа бүтээх, нийтлэх, хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна уу?  Эдгээр асуултад хэрэв ТА тийм ээ, гэж хариулбал, энэ тэтгэлэг, сан та бүхэнд зориулагдаж байгаа юм.

Монголын Олон Нийтийн Медиа Контент Сан  “Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээр- Контент продакшны тэтгэлэг/сан” санаачилга зарлаж байна. Энд дарж төслөө ирүүлнэ үү.

Товч мэдээлэл

Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрсөнөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.

Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан билээ.  Хэлэлцээрт тусгаснаар, 2025 он гэхэд  Монгол Улс ДХБ-н өмнө авсан бүх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай. Хэлэлцээр хэрэгжсэнээр, ажлын байр илүү нэмэгдэнэ, айл өрхийн орлого сайжирна, импортын бараа  илүү хямд өртөгтэй болно, экспорт импортын урсгал нэмэгдэнэ, гадаад худалдаа ил тод, уян хатан, шуурхай, шударга болно, Монгол Улсын гадаад руу дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө хангагдана, өрсөлдөөн нэмэгдэнэ, бизнест тэгш боломж үүснэ, ингэснээр гадаад валютын нөөц ихсэнэ, эдийн засаг зөвхөн эрдэс баялгаас хараат биш уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэл, мэдлэг оюунд суурилсан эдийн засаг илүүтэй хөгжих зэрэг  монгол хүн бүр төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжилд энэ гэрээ хэлэлцээр үнэ цэнэтэй болох нь харагдаж байгаа юм.

Монгол Улсын Их Хурал ДХБ-н Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийг 2016 оны 11 сарын 24-ний өдөр соёрхон батлав.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол Улс соёрхон баталсны дөрөв дэх жилийн босгон дээр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ) олон нийт, шийдвэр гаргагчид болон худалдаа эрхлэгчдэд зориулан, ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ, яагаад Монгол Улс энэ хэлэлцээрт нэгдэж орсон, эндээс худалдаа эрхлэгчид чухам ямар үр ашиг  хүртэх юм бэ гэх зэрэг эл хэлэлцээрийн талаархи ойлголт мэдлэг мэдээллийг  нэмэгдүүлэх, танин мэдүүлэх тусгай цуврал мультимедиа зорилтот контентыг бэлтгэн хүргэж байгаа юм.

Хэрвээ та бүхэн илүү мэдээлэл, контент үзэхийг хүсвэл:

https://ikon.mn/n/21pq

https://ikon.mn/n/2230

 

 

 

Агуулгын сэдэв

Бид та бүхнийг Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг Хөнгөвчлөх хэлэлцээр хэрхэн Монголд хэрэгжиж байгаа талаар агуулга бүтээх, нийтлэл бичих, мөн тэрхүү агуулгаа олон нийтэд хүртээмжтэй дэлгэрүүлэх мини төслийн санаачлагад урьж байна. Энэхүү агуулга бүтээх санаачлагын ерөнхий сэдэв:  “ДХБ-н Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн Монголын эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө, ялангуяа ЖДҮ эрхлэгчдэд”

Энд дарж төслөө ирүүлнэ үү.

Ямар агуулгад тэтгэлэг олгох бэ?

Бүх төрлийн агуулга, аль ч платформд байж болно. Жнь:

  • Ярилцлага, өгүүлэл, нийтлэл, тойм, видео нэвтрүүлэг, боловсрол танин мэдэхүйн видео болон подкаст.
  • Сонин, Телевиз, Радио, Онлайн (Вэбсайт, Юүтүүб, Фэйсбүүк, Линкедин гэх мэт)

Бид  ямар дэмжлэг үзүүлэх бэ?

  1. Санхүүгийн дэмжлэг 1,500,000 төгрөг хүртэл
  2. Мэргэжлийн редакцын зөвлөгөө, чиглүүлэг. Сургалт семинар.
  3. Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийг хэрэгжүүлэгч бүх талтай холбож өгөх, тухайлбал, Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороо, МҮХАҮТ, хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж тусалж байгаа гадаадын донор байгууллагууд, экспортлогч, импортлогч, Монголд бараа бүтээгдхүүн үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид зэрэг засгийн газарт мэргэжлийн шахалт шаардлага үзүүлж чадах нөлөөлөл лобби  бүлгүүдтэй мөн холбож, мэдээ мэдээлэл хуваалцах боломжоор хангана.

Агуулга бүтээх, нийтлэх цаг хугацаа

Хийх ажил

Хугацаа

Тайлбар

Төслийн санаагаа ирүүлэх

    12 сарын 11

Энэ линкээр орж агуулгын төслөө илгээнэ үү.

Шалгарсан санааг зарлана

     12 сарын 13

 

Урьдчилгаа төсөв төлнө

     12 сарын 15

Нийт тэтгэлэгийн 50%

Нэг өдрийн сургалт зохион байгуулна

     12 сарын 17

Сургалт  Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн тухай байна. Эл сэдэвтэй уялдуулж,бүтээх, нийтлэх  агуулгын сэдвээ хэрхэн хөгжүүлэх талаар  чиглүүлэг өгнө.

Бүтээх болон Нийтлэх

12 сарын 25

 

Агуулгын үр дүнг тооцох

 12 сарын 27

Анализ хийх,  хичнээн уншигч, үзэгч зочилсон,хэр зэрэг санал хүсэлт бичсэн, сонирхсон, ямар реакц үзүүлсэн гэх мэт...

Тэтгэлэгийн үлдэгдэл төлбөр төлнө

12 сарын 30

Үлдэгдэл 50% төлнө

Таны төсөлд юу багтсан байх ёстой вэ?

(Хэрэв таньд доор бичсэнээс илүү, чухал санаа байвал чөлөөтэй бидэнд илэрхийлээрэй.)

  1. Контентын төрөл
  2. Контент хэмжээ, хугацаа
  3. Ямар үр дүн харуулахыг та зорьсон бэ?
  4. Гарах үр дүнг та юугаар хэмжиж, нотлох бэ?
  5. Контентын зорилтот бүлэг хэн байх бэ?
  6. Таны агуулга зорилтот бүлэгт яагаад чухал гэж та үзэж байна вэ?
  7. Таны агуулга яагаад Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн хэрэгжилтэд  томоохон хувь нэмэр оруулна гэж та харж  байна вэ?
  8. Контент нийтлэгдэж, нэвтэрсэний дараа та ямар бодит/ тодорхой үр дүн гарна гэж төсөөлж байгаа вэ?
  9. Та агуулга бүтээхэд хичнээн хэмжээний санхүүжилт хүсэх вэ, түүнийгээ хэрхэн яаж зарцуулах вэ?
  10. Өөрийнхөө болон хамтрагчийнхаа товч танилцуулга
  11. Контентоо хэрхэн бүтээх талаар товч тайлбар бэлдэх
  12. Контентоо хаана ямар платформд байршуулах төлөвлөгөө

“ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ялангуяа ЖДҮ эрхлэгчдэд“

Тэтгэлэгийн талаар нэмэлт мэдээлэл таньд хэрэгтэй бол энэ цахим шууданд имэйл илгээнэ үү: tfafubd@publicmedicontent.org

Энд дарж төслөө ирүүлнэ үү.

Монголын Олон Нийтийн Медиа Контент Сангийн тухай

Монголын Олон Нийтийн Медиа Контент сан нь тогтвортой хөгжлийн зорилт,  олон нийтийн эрх ашиг,  тэр дундаа хүний эрх, хүний хөгжил  хөхиүлэн дэмжсэн үндэсний  контент үйлдвэрлэнэ, худалдаж авна, аутсорсинг хийнэ, захиална, үнэ төлбөргүй түгээн дэлгэрүүлнэ.

TRAM төслийн тухай

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ). ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд  хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг  Монголын Гадаад Харилцааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран хэрэгжүүлж байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛЫН БИЗНЕС ТӨЛӨӨЛӨГЧИД ГУАНЖОУГИЙН ИННОВАЦТАЙ ТАНИЛЦЛАА
МОНГОЛЫН БИЗНЕС ТӨЛӨӨЛӨГЧИД ГУАНЖОУГИЙН ИННОВАЦТАЙ ТАНИЛЦЛАА
2026/04/20
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАН ОЮУНЫ ТАЛБАРТ СТРАТЕГИЙН НҮҮДЭЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАН ОЮУНЫ ТАЛБАРТ СТРАТЕГИЙН НҮҮДЭЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/04/18
“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ – 2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ – 2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
2026/04/17
БИЗНЕСИЙН САЛБАРТ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ТҮҮЧЭЭЛЭХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ
БИЗНЕСИЙН САЛБАРТ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ТҮҮЧЭЭЛЭХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ
2026/04/17
МОНГОЛ-ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТ БОЛОН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
МОНГОЛ-ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТ БОЛОН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
2026/04/17
ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН МЕНЕЖМЕНТ БОЛОН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН МЕНЕЖМЕНТ БОЛОН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙГ ХӨГЖҮҮЛЭХ "ГУРВАЛСАН ТҮНШЛЭЛИЙН САНАМЖ БИЧИГ"-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2026/04/16
АРБИТРЫН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ БА ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙН ЧАНАР
АРБИТРЫН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ БА ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙН ЧАНАР
2026/04/16
 
 "ЖҮР ҮР" ХХК-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦЛАА
2026/04/16
ӨМНӨГОВЬД ХОСМОГ СУРГАЛТЫГ ОЛОН НИЙТ, АЖИЛ ОЛГОГЧ НАРТ ТАНИЛЦУУЛАХ, ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ МЕХАНИЗМЫГ САЙЖРУУЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ӨМНӨГОВЬД ХОСМОГ СУРГАЛТЫГ ОЛОН НИЙТ, АЖИЛ ОЛГОГЧ НАРТ ТАНИЛЦУУЛАХ, ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ МЕХАНИЗМЫГ САЙЖРУУЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/04/16
 ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ИРЭХ ХОЁР ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ТӨЛӨВЛӨГӨӨГ ТОДОРХОЙЛЖ, САЛБАРТ ТУЛГАМДСАН ГОЛ АСУУДЛУУДЫГ ХӨНДЛӨӨ
 ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ИРЭХ ХОЁР ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ТӨЛӨВЛӨГӨӨГ ТОДОРХОЙЛЖ, САЛБАРТ ТУЛГАМДСАН ГОЛ АСУУДЛУУДЫГ ХӨНДЛӨӨ
2026/04/15
МҮХАҮТ БОЛОН “ТИНК ПРО” ХХК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ БОЛОН “ТИНК ПРО” ХХК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/04/15
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ПОЛЬШ УЛСЫН JSW “BUDRYK” УУРХАЙ БОЛОН MARTECH PLUS КОМПАНИД ЗОЧИЛОВ
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ПОЛЬШ УЛСЫН JSW “BUDRYK” УУРХАЙ БОЛОН MARTECH PLUS КОМПАНИД ЗОЧИЛОВ
2026/04/15
WIPO ALERT ПЛАТФОРМ: ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН МЕХАНИЗМ
WIPO ALERT ПЛАТФОРМ: ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН МЕХАНИЗМ
2026/04/14
МОНГОЛ–ПОЛЬШИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ ВАРШАВ ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–ПОЛЬШИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ ВАРШАВ ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/04/14
МОНГОЛ-ПЕНЗА: БИЗНЕС ТҮНШЛЭЛИЙГ САНАМЖ БИЧГЭЭР БАТАЛГААЖУУЛАВ
МОНГОЛ-ПЕНЗА: БИЗНЕС ТҮНШЛЭЛИЙГ САНАМЖ БИЧГЭЭР БАТАЛГААЖУУЛАВ
2026/04/14
МОНГОЛ, ОРОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ГАРЦУУДЫГ ТОДОРХОЙЛОВ
МОНГОЛ, ОРОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ГАРЦУУДЫГ ТОДОРХОЙЛОВ
2026/04/14
"БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА
2026/04/14
МҮХАҮТ-ЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ: ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД
МҮХАҮТ-ЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ: ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД
2026/04/14
SEVEN NUGA RESORT ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
SEVEN NUGA RESORT ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/04/13
"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
2026/04/10